Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Монгол Улсын шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлнэ


БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (КОЙКА) болон НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Монгол Улсад шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн баримт бичигт өчигдөр гарын үсэг зурлаа. Тус төсөл дөрвөн жилийн хугацаанд БНСУ-ын Засгийн газрын 4.8 сая ам.доллар, НҮБХХ-ийн 0.3 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжих бөгөөд төслийн хяналт, үнэлгээнд КОЙКА байгууллага нэмэлт 0.9 сая ам.долларын санхүүжилт олгоно.

Уг төсөл нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх үүднээс хууль эрх зүйн орчныг сайжруулах, улс төрийн карьер сонгоход эмэгтэйчүүдэд тулгардаг бүтцийн болоод бусад сорилтыг даван туулахад дэмжлэг үзүүлэх механизмыг бэхжүүлэх, жендэрийн тэгш байдлын талаар сонгогчид, хэвлэл мэдээлэл, улс төрийн намуудын ойлголтыг дээшлүүлэхэд чиглэнэ.

“Монгол Улсад эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс өндөр боловсролтой, эмэгтэйчүүдийн ажилгүйдлийн түвшин арай доогуур ч дундаж цалингийн хэмжээ бага, жендэрт суурилсан хүчирхийлэл их, мөн орон нутаг болон улсын хэмжээнд шийдвэр гаргах түвшинд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн төлөөлөл тэгш бус байна. Ковид-19 цар тахал жендэрийн тэгш бус байдлдыг улам дордуулж байна. Энэ төсөл Монгол Улсын Засгийн газар, олон нийт эдгээр асуудлыг шийдвэрлэхэд нь дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевич хэллээ.

Жендэрийн тэгш байдал нь хүний үндсэн эрх бөгөөд  Монгол Улсын хөгжлийн чухал зорилтуудын нэг юм. Монгол Улс энэ чиглэлд тодорхой ахиц дэвшил гаргаж байгаа ч эмэгтэйчүүд нийгэмд, ажил мэргэжлийн хувьд болон шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөлөл, оролцоотой байхад олон сорилт тулгардаг. 2020 оны байдлаар Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурлын гишүүдийн 17.1 хувь нь эмэгтэй байгаа нь дэлхийн дундаж болох 24.9 хувиас нэлээд доогуур байна. Мөн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч эмэгтэйчүүдийн эзлэх хувь 27.1 хувь байна. НҮБХХ-ийн 2020 оны “Хүний хөгжлийн илтгэл”-д дурдсанаар Монгол Улс жендэрийн тэгш бус байдлаар бүсийн болон дэлхийн дунджаас доогуур үзүүлэлттэй байна.

КОЙКА байгууллагын Суурин төлөөлөгч Жу Хэйн Нан “Эмэгтэйчүүдийн эрхийн талаар КОЙКА байгууллага өмнө нь нөхөн үржихүйн эрх, эрүүл мэнд, эдийн засгийн оролцоог хангах зорилгоор түншлэгч орнуудтайгаа төсөл хэрэгжүүлж ирсэн. Харин энэ удаа шийдвэр гаргах түвшинд жендэрийн эрх тэгш байдлыг дэмжих бөгөөд улмаар Монгол Улсад илүү шударга нийгэм бий болгох зорилгод хувь нэмрээ оруулах юм” хэмээв.

Жендэрийн хэвшмэл ойлголт, эрэгтэйчүүд давамгайлсан улс төрийн орчин нь шийдвэр гаргах түвшин дэх жендэрийн тэгш бус байдлын голлох шалтгаан бөгөөд энэ нь эмэгтэйчүүд улс төрийн карьер сонгохоос татгалзахад хүргэн, эмэгтэйчүүдэд дэмжлэг болох сүлжээ, чадавх бэхжүүлэх механизм бэхжихэд сөрөг нөлөө үзүүлдэг.

Хамгийн их уншилттай
1
2021.05.02
"Ододтой бүжиглэе" шоу олныг хөгжөөсөн тухай 20 пост
2
2021.04.26
ЦАР ТАХАЛ | Энэтхэгийн нөхцөл байдлыг харуулсан зүрх шимшрэм 16 зураг
3
2021.04.26
Оскарын шагналт жүжигчин Юн Ё Жоны тухай 6 баримт
холбоотой мэдээ
1
18 цагийн өмнө
Кофе шоп, сургалтын төв, бассейн, чийрэгжүүлэх төвүүд маргаашаас ажиллаж эхэлнэ
2
21 цагийн өмнө
Ерөнхийлөгч Х.Баттулга эрүүл мэндийн салбарынханд төрийн дээд цол, одон, медаль хүртээв
3
23 цагийн өмнө
Б.Ууганбат: Харшил болон архаг суурь өвчтэй иргэдийг нарийн мэргэжлийн эмчийн хяналтад ...
санал болгох
1
21 цагийн өмнө
"Booker Prize 2021"-ийн сүүлийн сунгаанд шалгарсан 6 зохиолч + ном
2
Өчигдөр
Амны хаалт байнга зүүж байгаа энэ үед арьсаа хэрхэн арчлах вэ?
3
Өчигдөр
АНУ вакцинд хамрагдсан иргэдээ маскгүй явахыг зөвшөөрлөө

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.