UBLife Logo
Улс төр

Авторын булан | С.Амарсайханд самар өг

Авторын булан | С.Амарсайханд самар өг

Шадар сайд С.Амарсайханд Засгийн газрын хөрөнгөөр өдөр бүр ахиухан самар авч өгөх хэрэгтэй байна. Тэр байгалиасаа онцгой гөжүүд хүн тул самар идэх шаардлагатай болсноо мэлзэж өөр нэг гарц гаргалгаа олохоос буцахгүй. Тиймээс түүнийг ажлын шаардлагаар тогтмол хэрэглэж байгаа, эсэхийг нь ч хянах зайлшгүй хэрэгтэй байна. Тэгэхгүй бол Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы толгой тархи нэг л дулимаг ажиллаж, олон нийтэд хүндрэл учруулаад горьгүй. Ухаан дутсан хүнд А,В, Е аминдэмүүд болон фосфор, кали, төмрөөр баялаг самар бол байгалийн бэлэг л гэж мэд. 

Тэр өчигдөр телевизийн хамгийн олон үзэгчтэй “Ододтой бүжиглэе” шоуны дундуур ороод ирсэн. Ингэхдээ олон нийтэд нэгнээ муулахгүй эвтэй байцгаахыг ухуулах буюу “Би л ямар ч буруугүй” гэх утгатай уриа дэвшүүлэх гол зорилготой нь үзвээс илт байв. Шадар сайд С.Амарсайхан сүүлийн үед өөрийн болчимгүй мэдэгдлүүд, ёсзүйгүй шударга бус хандлагынхаа “золиос” болж нийгмийн сүлжээ даяар иргэдэд баалуулсаар байгаа билээ. Чухам үүнийхээ л хариу болгож бүтэн рекламыг хагас дутуу болгон байж “Ододтой бүжиглэе” шоуны эфирт огцом зочлох нь тэр. Түүнтэй холбоотой бүх дуулиан шуугиан өөрөөс нь эхтэй атал үүндээ бүхэл бүтэн эмнэлгийг, эмч нарыг, эсвэл ямар ч гэмгүй хүүгийнхээ нэрийг барьж иргэд рүү бурууг бухах гэж чармайснаараа С.Амарсайхан одоо алдаршсан. Энэ бүхний араас “Эвтэй байцгаая” гэх нь түүнийг огт хүлээгээгүй үзэгчдийн эгдүүцлийг улам бүр хүргэж байна. С.Амарсайханы гөжүүдлэл энэ мэтээр цаашид ч үл тасрах нь ойлгомжтой болж байгаа бөгөөд ганц улаан нүүрээ хайрлах сэдэлд суурилсан тэнэглэлүүд нь ч эрээ цээрээ алдах шинжтэй.  

Шадар сайд С.Амарсайхан Улсын онцгой комиссыг удирдан ажиллах үүрэгтэй боловч тэр өөрөө манлайлж ч, цар тахлын үеэр өндөр албаны хүнээс гарах хариуцлагыг үлгэрлэж ч чадсангүй. УОК-ын дарга тун тааруу жишиг болсоор байгаа ч тэр өөрөөсөө бусад бүхнийг харлуулж, ганцхан өөрөө л гэм зэмгүй болж хоцрох нь. 

Эмнэлгүүд хэд дахин ачаалж эмч, сувилагч, асрагч нар өвчтөнүүдийнхээ амь насыг алдчихгүйн тулд 14 хоногоор байрлан харилгүй ажиллах ээлжинд гарцгаав. Зам, гудамж талбай бүрт цагдаа, онцгойгийн албан хаагчид өдөр шөнөгүй жижүүрлэн хяналт шалгалтаа үргэлжлүүлсээр байна. С.Амарсайханд ахиухан самар идүүлэхгүй бол тэнэг мэдэгдлүүд нь иргэдийн дархлааг унагасаар л байх болно.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
19
4
1
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Транспэрэнси Интернэшнл: Улс төрийн намын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт нь төсвийн хуваарилалтыг тэгш бус болгох эрсдэлтэй байна

Транспэрэнси Интернэшнл: Улс төрийн намын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт нь төсвийн хуваарилалтыг тэгш бус болгох эрсдэлтэй байна

Хууль тогтоогчдод хуулийн төслийг дахин нухацтай авч үзэх, улс төрийн намуудын санхүүжилтын ил тод байдлыг нэмэгдүүлэх хүчин чармайлтаа үргэлжлүүлж, олон улсын стандарт, зөв жишигт нийцүүлэхийг зөвлөжээ.

Иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд төсөвийг "ЯАРАЛТАЙ ГОРИМ"-оор хэлэлцэхийг эсэргүүцэв

Иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд төсөвийг "ЯАРАЛТАЙ ГОРИМ"-оор хэлэлцэхийг эсэргүүцэв

Наадам найр дөхсөнтэй холбоотой иргэдийн анхаарал суларсан үеэр төсөвийн тодотголыг яаралтай горимоор хэлэлцэх нь иргэдийн мэдэх эрхэд халдсан, мөн иргэдийн оролцоог үгүйсгэж байна