UBLife Logo
Хөгжим

IZ*ONE хамтлагийг тараахгүйн тулд фэнүүд нь 1 тэрбум вон цуглуулжээ

Г.Сүрэн
Г.Сүрэн
IZ*ONE хамтлагийг тараахгүйн тулд фэнүүд нь 1 тэрбум вон цуглуулжээ

Солонгос болон япон 12 гишүүдээс бүрдсэн IZ*ONE хамтлаг тарж буйгаа албан ёсоор мэдэгдлээ. Тус хамтлаг нь анх 2018 оны аравдугаар сард Produce48 шоуны үеэр бүрдэж, 3 жилийн гэрээ байгуулж байсан бөгөөд өнөөдөр ийнхүү гэрээний хугацаа нь дуусч, тарахаар болжээ. Харин хайртай хамтлагаа тараахыг хүсээгүй фэнүүд нь хандив цуглуулж, 1 тэрбум вон (2,564,676,500₮) хүрсэн байна. 

Гэсэн ч хамтлаг эргэн уран бүтээлээ хийх эсэх нь тун "бүрхэг" байгаа юм. IZ*ONE хамтлагийн эхний цомог  гарсан даруйдаа амжилтад хүрч, Өмнөд Солонгос болон Японд их хэмжээгээр борлуулагдаж, К-поп хөгжмийн ертөнцийн шилдгүүдийн жагсаалтад бичигдэж байв.

Тус хамтлагийн япон хэл дээрх "Suki to Iwasetai" дуу нь Японы Ориконы хөгжмийн жагсаалтын 2-т бичигдэж, цомог нь 250,000 хувь борлогдож байжээ. 

Одоогоор хамтлагийн япон гишүүд нутаг буцахаар болсон бөгөөд гишүүдийн цаашдын карьер хэрхэх нь тодорхойгүй байна. 

Эх сурвалж: Koreaboo

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.