Саяхан л бид зөвхөн mp3 тоглуулагчаараа дуу сонсдог байсан бол одоо хүссэн дуугаа хаанаас ч сонсох эрх чөлөөтэй болжээ. Сүүлийн үеийн хөгжмийн хаягуудаас дараах 5 хаягийг онцолж байна.
Кино урлагт дуу хөгжим ямар их үүрэг нөлөөтэйг тун догь харуулсан инстаграм хуудас. Монгол киноны хэсэг, гадаад дотоодын хөгжмийн зохицол танд таалагдана гэдэгт мөрийцье.
Фм сонсох дуртай юу? Тэгвэл орчин цагийн шинэхэн фм энд байна. Soundcloud дээрх энэхүү хаягт хөтлөгч залуус сонин содон дуу хөгжим тоглуулангаа, дуртай хөгжмийнхөө тухай сэтгэгдлээ хуваалцдаг. Таныг хаа нэг тийш аваачин, өвөрмөц нандин "мүүд"-нд хөтлөх суваг.
Chillin with roommates · Escape from quarantine
- Хэй, юу сонсч байна даа? гээд хэзээ мөдгүй танд зурвас ирэх вий... Залуусын дуртай дуу хөгжмийг онцолж хүргэдэг учир шинэ сонирхолтой дуу хөгжмөөр "дутаж" яваа бол заавал ороод гараарай.
#4 Xuurtsag
Хамтлаг дуучдын тухай товч, сонирхолтой танилцуулаад, онцлох дууг нь хүргэдэг хаяг. Жишээ нь, доорх постонд Бадрууган агсны 5 дууг онцолсон нь гоё байгаа биз? Мөн киноны тухай постууд, загвар нь тун өвөрмөц.
#5 Sons_loo
Youtube дээрх энэхүү сувгаас та тухайн үеийнхээ "мүүд"-нд тохирсон плэйлист олж болох юм. 2021 оны хаврын плэйлист орсон байгааг онцолж байна.