UBLife Logo
Хөгжим

Playlist | Хаврын догдлолыг "хүчээр" авчирч, сэтгэл гэгэлзүүлэх 16 дуу

Г.Сүрэн
Г.Сүрэн
Playlist | Хаврын догдлолыг "хүчээр" авчирч, сэтгэл гэгэлзүүлэх 16 дуу

Хавар болохоор "цаанаасаа" гэгэлзээд л, сэтгэл зүрх догдолж, сэргэдэгсэн... Гэтэл хөл хорио, ковид гээд нэг л цулгуй цагаан өдрүүд үргэлжилсээр байна уу? Тэгвэл хамтдаа хаврыг "хүчээр" ч болтугай авчирч, зүрхээ догдлуулцгаая. 

#1 Mazzy Star - Blue Light

Зүүд шиг, мөрөөдөл шиг, хаа нэгтээ гээсэн өөрийнхөө дотоод шивнээг сонсох шиг мэдрэмжийг Mazzy Star л төрүүлдэг. Ялангуяа энэ дуу...

#2 Alice Phoebe Lou - Nostalgia

Унтлагын өрөөндөө ганцаараа, хосоороо бүжиглэхэд хамгийн тохиромжтой дуу... 

#3 Slowdive - Blue Skied An' Clear 

Амьдрал, хайр... Хайр. Тэгээд амьдрал. Өөр юу бидэнд хэрэгтэй гэж? 

#4 Primary - When I fall in love 

Нэрээсээ л ямар утга, хэмнэлтэй нь мэдрэгдэж байгаа байх.

#5 For Lovers - Lamp

Японы зөөлөн хэмнэлтэй дуунууд "хайр" биш гэж үү? Зарим дууг заавал үгийг нь утгачлан ойлгох албагүй, зүгээр л мэдрэх хэрэгтэй байдаг юм шиг. Бас заавал урт байх албагүй... 

#6 Chiiild - Sleepwalking

Хонгор минь, хоёулаа зүүдэндээ явж байна...  Амьдрал зүүд, зүүд амьдрал бол яах вэ?

 #7 Wilco - True love will find you in the End

Хайр дурлалаас бууж өгч, "Ахин хэнийг ч хайрлахгүй" гэж өөртөө хатуурхахдаа сонсдог дуу. Ямар ч үед итгэл найдвараа хадгалж үлдэх чухал юм шигээ. 

#8 The Japanese House - Saw You in A Dream 

Маш онцгой, бүр маш онцгой тохиолдолд л зориуд сонсох дуу. Ихэнх үед хуучин дурсамжийг тань сэдрээж, гэгэлзүүлж орхих вий. 

#9 Laura Marling - For You 

Чамтай уулзахаасаа өмнө би 

Зургийг чинь зурчихсан байсан ... 

#10 The Oh Hellos - Hello My Old Heart

Зүгээр л зүрх сэтгэлийг хөнгөхөн сэргээж, догдлуулж, наранд түлэгдсэн арьсанд түрхэх эмчилгээний тос шиг л эдгээж орхидог дуу. 

#11 Emitt Rhodes - Somebody Made for me

Хайр дурлалын тухай гайхшран боддог, ганцаардан үгүйлдэг, хүлээдэг хүн бүхэнд зориулав.

#12 Claude Debussy - Clair De Lune 

Дебюссийн нэрт аялгуунд тэмдэг нэр оноох илүүц бизээ.

#13 Rick Nelson - Lonesome town 

Хэрвээ дурлалт хосууд бүгд хаа нэгтээ яваад, ганцаардсан зүрх бүхэн өөр нэг газар үлдвэл... Тэгээд тэндэхийг "Ганцаардлын хот" гэж нэрлэвэл... 

#14 Red Hot Chili Peppers - Porcelain

Хэзээ мөдгүй хагараад уначхаж магадгүй хаврын эмзэгхэн өдрүүдэд хань татан суух нэг "ширхэг" дуу... 

#15 Jarvis Cocker - I Never Said I Was Deep 

Үдэш болтол хамтдаа бүжиглэе, учир нь би харанхуйгаас айдаг... 

#16  Bon Iver - Beach Baby 

E-e-e-e-e-e-e-e

Зүгээр л хаврын нэг өдөр гэртээ салхи оруулангаа цонхоо багахан нээгээд зөөлөн сэвшээг мэдрэнгээ сонсох дуу. Хөөрөн баярлахгүй, гэхдээ уйтгарлан ганцаардахгүй. 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
13
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.