Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүст вакцины дараа эсрэг биет үүсэх хувь өндөр байна


Дасгал хөдөлгөөн эрүүл мэндэд ямар чухал болохыг бид мэднэ. Долоо хоногт дор хаяж 5 өдөр, өдөрт 30 мин дасгал хийснээр халдварт өвчнөөр өвдөх болон аливаа эрүүл мэндийн эрсдэлд өртөж, нас барах магадлалыг 37%-иар бууруулдгийг Глазгоу дахь Каледонийн их сургуулийн эрдэмтэд тогтоожээ. Мөн тэд дасгал хөдөлгөөн хүний дархлааны тогтолцоог хүчирхэгжүүлж, вакцины үр дүнг нэмэгдүүлж буй тухай тайландаа дурдаж.

 Хагас сая хүнийг оролцуулсан энэхүү судалгаанаас тогтмол дасгал хийдэг хүмүүст вакцины үр нөлөө өндөр байгааг харж болох гэнэ. Мөн ковид өвчлөлийн үндсэн хүндрэл болох уушгины хатгалгаа болон бусад халдварт өвчнөөс үүдэх эрсдэл маш бага байгаа аж.

Хүний биед бактери, вирус нэвтрэхэд түүнийг уушги болон бусад эрхтэн рүү дамжин халдахаас хамгаалж, хаалт болох зорилгоор бие махбод маань эсрэг биет ялгаруулдаг. Хөдөлгөөний идэвхтэй хүнд энэхүү эсрэг биетийн иммуноглобулиний түвшинг өндөр байдаг байна. Мөн идэвхтэй дасгал хийх нь бидний CD4 +T эсийг идэвхжүүлнэ. Энэ эс дархлааны тогтолцоонд дайралт ирэх гэж буйг урьдчилан анхааруулж, хариу үйлдлийг өдөөдөг эс юм. 

Түүвэрчилсэн судалгаагаар хөдөлгөөний идэвхтэй хүмүүст ковидын вакцин тарьсны дараа хөдөлгөөн багатай хүмүүсээс 50% хүртэлх хэмжээгээр илүү эсрэг биет тогтож буйг анзаарчээ. Вакцины хүрэлцээ хангалтгүй байгаа энэ үед дархлаажуулалтын үр дүнг сайжруулахын тулд дэлхий нийтээрээ хөдөлгөөн сайтар хийх нь энгийн атлаа үр ашигтай арга зам юм гэж тухайн судалгааны багийн эрдэмтэд өгүүлэв.

Нөгөөтэйгүүр олон нийтийн эрүүл мэндээс шалтгаалан дэлхий даяар эдийн засаг, нийгмийн хямралд орж буй энэ үед дасгал хөдөлгөөнийг идэвхжүүлж, урт хугацааны олон талт эерэг үр дүнд хүрэх боломжтой юм. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд улс орнууд удаан хугацааны хөл хорио тогтоосноор дэлхий даяар хөдөлгөөний идэвх буурсан судалгаа байна. Энэ нь хүн төрөлхтнийг халдварт өвчлөлд илүү өртөмтгий болгох сөрөг талтай байгааг эрдэмтэд анхааруулж буй юм. 

Зөвхөн ковид ч гэлтгүй ирээдүйд учирч болох цар тахал, халдварт өвчлөлүүд, нийгмийн стресс зэргээс хамгаалах, хохирол багатай даван туулахын тулд олон нийтийг дасгал хөдөлгөөнд уриалах шаардлагатай байна хэмээн weforum.org сайтад бичжээ. 


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Хаврын ядаргаанаас хэрхэн бултах вэ?
2
3 өдрийн өмнө
Дөнгөж 20-иод настай ч ууц нуруу нь өвдөж буй залууст өгөх 5 зөвлөгөө
3
3 өдрийн өмнө
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
7 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.