Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Яах вэ | Тогтсон "нэг" зорилгогүй юу?


"Хүн бүхэн ямар нэг зорилготой, мөрөөдөлтэй байдаг", "Надаас бусад нь дуртай зүйлээ олчихсон", "Амьдралдаа юу хийх хэрэгтэй вэ?" гэж бодож үзээгүй хүн үгүй. Ялангуяа "дуртай зүйл"-ээ хараахан олоогүй бага залуу насандаа ийн эргэлзэх хэцүү... Тэгвэл "Илүү сайхан амьдралд хүрэх ухаан" шилдэг номын зохиолч Клео Уэйд "Ямар ч зорилгогүй юу? Зүгээр дээ..." нийтлэлээрээ дараах зөвлөгөөг хүргэжээ. 

Хүмүүс үргэлж зорилгоо ол гэдэг... Гэхдээ яагаад гэдгийг хэн ч хэлдэггүй

Бид хэн нэгэнд юу хийхээ мэдэхгүй байгаагаа хэлбэл тэд хүсэл тэмүүлэл, зорилго мөрөөдлөө олохыг зөвлөдөг. Гэтэл үнэндээ хүсэл тэмүүлэл гэж юу билээ? Үүний хариултыг тэд мэдэх болов уу? Хүний авьяас чадвар, сонирхол, санаа бодол бүгд өөр өөр. Гэтэл юунд цор ганц зорилго, мөрөөдөлтэй байхыг хүчлэх гэж? 

Амьдрал баялаг. Гэтэл яагаад зөвхөн нэг л зүйлд татагдах гэж? 

Олон зүйлд хүч сорихыг "хоёр туулай хөөсөн хүн хоосон" гэх зэргээр олон нийт үл тоомсорлох хандлагатай байдаг. Нэг л зүйлд төгс байвал бусдаас ялгагдаж чадна... гээд л. Гэтэл бусад сонирхсон зүйлсээ огт хийж үзэлгүйгээр насыг барчихвал харамсалтай биш гэж үү? Тэгэхээр өөрөөсөө дараах асуултуудыг асуугаарай. 

-  Аз жаргалтай, өөртөө таашаалтай байхад надад юу юу урам зориг өгдөг вэ?

- Хэрвээ хүссэн зүйлсээ хийгээд л жаргалтай амьдарна гэвэл тэр нь юу юу байх вэ?

- Миний хамгийн их хүсч буй зүйлсээс салаалсан хүслүүд юу байж болох вэ?

Дуртай зүйлээ хийхийн тулд дургүй зүйлээ хийж үзээгүй хүнтэй би таарч байгаагүй.

Шуудхан л амьдралд хөл тавиад дуртай зүйлээ олчихсон хүнийг та таних уу? Тэгвэл тэр хүн их азтай юм. Харин бидний ихэнх нь юунд дуртай, юунд юунаас илүү дуртайгаа буюу өөрийгөө таньж мэдтэлээ багагүй хугацааг дургүй зүйлстээ зарцуулдаг. Та загварын салбарт ажиллах дургүй байлаа ч энэ салбарт ажилласнаар өөрт хэрэгтэй, сонирхол татсан зүйлээ олж авах боломжтой юм. 

10 ажил тутмын 5-ыг нь тодорхойлох үг байдаггүй

Тэгэхээр тогтсон нэг л зүйлээ хийдэг ажил мэргэжил байхгүй гэсэн үг. Тэгэхээр яагаад цор ганц зорилго байх ёстой гэж? 

Хэрвээ та өөртөө итгэлгүй байвал өөртөө сануул - "Зүгээр дээ".

Цор ганц зорилго, мөрөөдлөөр өөрийгөө хүлэх хэрэггүй. Үүний оронд амьдралын олон талын мэдрэмжээс амтлаарай. 

Illustrations: Brian Rea

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
17 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
18 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
20 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.