UBLife Logo
Улс төр

Маргааш сонгууль

Маргааш сонгууль

Маргааш сонгууль. Монгол Улсын Төрийн дараагийн тэргүүнийг нэрлэх чухал ажилтай. Иргэн бүр төрд дуу хоолойгоо илэрхийлж, эрх үүргээ ухамсарлан сонгуульдаа оролцох өдөр. Бид саналаа өгнө. Та ч бас саналаа нэмээрэй. 

Энэ удаа сонгогдох шинэ Ерөнхийлөгч Үндсэн хуулийн дагуу анх удаа зургаан жилийн хугацаагаар нэг удаа бүрэн эрхээ хэрэгжүүлэх онцлогтой сонголт болох юм. Энэ өөрчлөлтийг хэн хэрэгжүүлж, монголчуудын эв нэгдлийн илэрхийлэл нь хэн гэж харж тодорхойлохыг Таны саналаар шийдэлцэх түүхэн сонгууль болно. Жинхэнэ иргэн хүнд эх оронд болж буй үйл явдал бүхэн хамаатай, ялангуяа сонгууль. Энэ сонгууль шударга болоосой гэж хүсэж байвал ирцийг өөрийнхөө оролцоогоор нэмэх учиртай. Өндөр ирц иргэдийн олонхийн хүсэл зоригтой шууд хамааралтай байдгаас гадна булхай луйвар гарах эрсдэлийг ч эрс бууруулдаг. 

Хүний сөрөх, эсэргүүцэх эрхийг Монгол Улсын сонгуулийн хуульд хуульчилснаас хойш таван сонгуулийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулиар залуучууд “цагаан сонголт” хөдөлгөөнийг зохион байгуулалттайгаар хэрэглэж туршсан. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ч нэр дэвшигчдийн хэнийг ч дугуйлаагүй хоосон цагаан хуудас хайрцагт шургуулахыг уриалж байгаа хэсэг бүлэг байна. Энэ нь Таныг “сонгох нэр дэвшигч алга” гэсэн хувилбар руу түлхэж байгаа хэрэг. 

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтад 30 шахам тэрбум төгрөгийн зардлыг иргэдийн төлж буй татвараас гаргахаар төсөвлөсөн байна. “Цагаан сонголт” ямар ч сонголтгүй сонгуулийн үед иргэдийн дуу хоолой болох арга зам байж болох ч энэ удаа парламентад суудалтай гурван нам энэ цагийн хамгийн эрэлт бүхий алхам болж чадах хүмүүсээ иргэдэд санал болголоо. Санал хураалтыг хүчингүй болгох “цагаан сонголт” зөвхөн эдийн засагт төдийгүй хамгийн ноцтой нь иргэдийн сэтгэл зүйд бухимдал үүсгэж, нийгэмд эмх замбараагүй байдал авчрах юм. 

Коронавирусийн халдвар хумигдаагүй ийм үед улс төрийн хувьд ч, эдийн засгийн хувьд ч тогтвортой байдал хамгийн чухал учраас Та сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Гэрээсээ алхаж гараад санал хураах байранд очиж хоосон хуудсын эзэн болсноос гурван эрхмийн нэгэнд саналаа өгсөн нь зөв сонголт шүү. Сонгох эрхээ эдлэх нь зөв нийгмийг бүтээлцэх хариуцлагатай иргэний үүрэг билээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
5

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Транспэрэнси Интернэшнл: Улс төрийн намын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт нь төсвийн хуваарилалтыг тэгш бус болгох эрсдэлтэй байна

Транспэрэнси Интернэшнл: Улс төрийн намын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт нь төсвийн хуваарилалтыг тэгш бус болгох эрсдэлтэй байна

Хууль тогтоогчдод хуулийн төслийг дахин нухацтай авч үзэх, улс төрийн намуудын санхүүжилтын ил тод байдлыг нэмэгдүүлэх хүчин чармайлтаа үргэлжлүүлж, олон улсын стандарт, зөв жишигт нийцүүлэхийг зөвлөжээ.

Иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд төсөвийг "ЯАРАЛТАЙ ГОРИМ"-оор хэлэлцэхийг эсэргүүцэв

Иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд төсөвийг "ЯАРАЛТАЙ ГОРИМ"-оор хэлэлцэхийг эсэргүүцэв

Наадам найр дөхсөнтэй холбоотой иргэдийн анхаарал суларсан үеэр төсөвийн тодотголыг яаралтай горимоор хэлэлцэх нь иргэдийн мэдэх эрхэд халдсан, мөн иргэдийн оролцоог үгүйсгэж байна