Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

СЕХ: 11 цагийн байдлаар 18-19 насны сонгогчид 20-34 насны сонгогчдоос илүү идэвхтэй саналаа өгчээ


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр 07:00 цагт эхэллээ. 11:00 цагийн байдлаар улсын хэмжээнд Ерөнхийлөгчийн сонгуулийн саналаа 274,511 хүн өгсөн ба санал хураалтын ирц 13.4%-тай байна. 

11 цагийн байдлаар аймгуудаас Говьсүмбэр 16.30%-иар тэргүүлж, Говь-Алтай 15.84%, Дундговь 15.32%, Сүхбаатар аймаг 15.30 %-иар удаалж байна. Харин Сэлэнгэ 9.03%, Архангай 8.94%, Баян-Өлгий 5.66 %-иар сүүл мушгисан байна.

Улаанбаатар хотод санал хураалтын ирц 14.82%-тай байна.

•Багахангай дүүрэг 21.24 %
•Багануур дүүрэг 18.04%
•Баянгол дүүрэг 16.28%
•Сүхбаатар дүүрэг 16.21%
•Баянзүрх дүүрэг 15.14%
•Сонгинохайрхан дүүрэг 14.24%
•Налайх дүүрэг 13.26%
•Хан-Уул дүүрэг 13.09 % байна.

Насны хувьд:


70-аас дээш нас- 37.42%
65-69 нас- 31.92%
60-64 нас- 6.12%
55-59 нас- 20.08%
50-54 нас- 15.82%
45-49 нас- 13.70%
40-44 нас- 12.01%
35-39 нас- 10.51%
30-34 нас- 8.64%
25-29 нас- 6.65%
20-24 нас- 6.28%
18-19 нас- 9.09% буюу энэ насныхан 20-34 насныхнаас илүү идэвхтэй сонгуульдаа саналаа өгч байна.  

Дашрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн ирцийн мэдээг олон нийтэд нээлттэй, ойлгомжтой, ил тод мэдээлэхээр Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна. Ирцийн мэдээг анх удаа технологийн тусламжтайгаар бүрдүүлж, мэдээлэх тус ажилд ЛИЙД төгсөгчдийн холбоо ТББ хамтран ажиллаж turnout.gec.gov.mn сайтаар сонгуулийн ирцийн мэдээг нас, хүйс, газарзүйн байршлаар цаг тутам шинэчлэн харуулж байна.

Хамгийн их уншилттай
1
2023.11.24
Алла Пугачева: Оросууд минь, боолууд минь дээ...
2
2023.11.22
"The Mongol Khan" жүжгийн талаар олон улсын ХЭВЛЭЛҮҮД юу гэв?
3
2023.11.28
Ёкозүнагийн Зөвлөл Тэрүнофүжиг Хацү башёд барилдахыг хүслээ
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Салхи секундэд 24 метр хүрч ширүүснэ
2
3 өдрийн өмнө
Шуурганаар сураггүй болсон гурван иргэнийг эсэн мэнд олж, 24 иргэнийг аварлаа
3
2023.11.30
Авторын булан: Ерөнхий сайд ба АВЛИГЫН ШҮҮХ
санал болгох
1
6 цагийн өмнө
QUIZ: Та 2023 онд хэр ҮР БҮТЭЭЛТЭЙ байсан бэ?
2
8 цагийн өмнө
Уур амьсгалын өөрчлөлтөд шийдэл өгөх COP28-аас онцлох 5 БАРИМТ
3
Өчигдөр
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тухай хамгийн том 9 ташаа ойлголт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.