Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт зургадугаар сарын 9-нд явагдаж өндөрлөлөө. Сонгуулийн Ерөнхий Хорооны мэдээлснээр, Монгол Улсаас гадаадад 7394 сонгогч суугаагаас энэ удаагийн сонгуульд 5618 нь буюу 75.98 хувийн ирцтэй оролцжээ. Тэгвэл гадаад дахь монголчуудын 75.4 хувь нь Д.Энхбатыг; 21.7 хувь нь У.Хүрэлсүхийг; 3 хувь нь С.Эрдэнийг тус тус дэмжин саналаа өгчээ.

Гадаадад суугаа сонгогчдоос хамгийн их буюу 1077 сонгогч Өмнөд Солонгосын Сөүл хотод, 829 нь Япон улсын Токио хотод, 767 нь Австралийн Холбооны улсын Канберра хотод, 613 нь АНУ-ын Вашингтон хотод тус тус саналаа өгчээ.
Сонгуулийн дэлгэрэнгүй дүнтэй ЭНД дарж танилцана уу.