Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Өсвөр насныхны шохоорхол, бэлгийн аюулгүй харилцааны тухай өгүүлэх 5 кино


“Бэлгийн харилцаанд орж болохгүй! Орвол жирэмсэн болоод тэгээд үхнэ!”

Энэ бол алдарт “Mean Girls” кинон дээр бэлгийн эрүүл мэндийн хичээлийн багшийн хэлдэг үг. Томчууд хүүхэд залууст бэлгийн боловсрол хэрхэн олгодог нийтлэг төрхийг ч үүгээр дүрсэлсэн гэхэд болно. Тэд айдас хүйдэстэй мэдээллээр өсвөр насныхныг айлгаж түгшээснээр асуудлыг шийднэ гэж боддогийн нэгэн илрэл. Гэтэл бодит байдал дээр аюулгүй харилцааны тухай мэдээллийг нууж далдлах тусам хүүхдүүд эцэг эхээсээ ичиж эмээн, өөрсдийгөө эрсдэлд оруулах магадлал ихэсдэг болохыг олон төрлийн судалгаа харуулж байдаг. 

Залуу үеийнхэнд ХАМГААЛАЛТГҮЙ, БЭЛЭН БУС харилцаанд орохын үр дагавруудыг сайтар таниулах, эрсдлээс өөрийгөө хамгаалах арга замыг эзэмшүүлэх (үүнд зөвхөн бэлгэвч хэрхэн хэрэглэх тухай ч бус, тэдний нарийн нандин мэдрэмжүүдийг ойлгон, ярилцах, бэлгийн харилцаанд ороход бэлэн эсэхээ таньж мэдэхэд нь туслах ч багтана) зэрэг нь хамгийн чухал юм. 

Тиймээс ээж, аав багш нарын маань хэлэлгүй өнгөрөөсөн зарим зүйлсийг бидэнд хэлж туслах, сексийн эрүүл, аюулгүй харилцааны тухай зөв ойлголттой байхад чиглүүлэх 5 киног та бүхэнд санал болгож байна. 

Juno

16 настай Жуно МакГафф найз хөвгүүнтэйгээ дотно харилцаанд орохоор шийднэ. Тэдний хэн хэн нь туршлагагүй бөгөөд үүнийг яаж хийх тухайгаа сайн мэдэхгүй боловч хийхээр зоригложээ. Харамсалтай нь хамгаалалт хэрэглээгүй тул Жуно жирэмсэн болж, нөхцөл байдал жаахан ээдрээтэй болж орхив. Үр хөндүүлэх үү эсвэл хүүхдээ төрүүлж, сайн хүмүүст үрчлүүлэх үү гэсэн амаргүй шийдвэрүүдтэй нүүр тулахын зэрэгцээ хэдэн сарын туршид сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдах, найз хөвгүүнтэйгээ яаж харилцахаа мэдэхгүй зэрэг бэрхшээл түүний амьдралд үүсэх болно. Тэр ямар шийдвэр гаргаж, үйл явдал хэрхэн өрнөх бол?

Sex Education

Британийн телевизийн цуврал “Sex Education” сүүлийн хоёр жил залуусын хүлээж үздэг олон ангит болоод буй. Мурдэйлийн ахлах сургуулийн сурагч Отис, Маив нар сургуулийнхаа хүүхдүүдэд бэлгийн харилцаа, эрүүл мэндийн талаар зөвлөгөө өгөх бизнесийн хамтрагч болж, үе тэнгийнхнийхээ асуудал бэрхшээлийг сонсож эхэлнэ. Сурагчид дунд үерхэл шохоорхол, бэлгийн харилцаатай холбоотой тулгамдсан асуудал их байх бөгөөд тэд үүнийгээ хэрхэн даван туулж буй тухай уг кинонд өгүүлдэг юм. Өсвөр насны жирэмслэлт, бэлгийн замын халдварт өвчин, бэлгийн чиг баримжаагаа тодорхойлоход тулгарч буй бэрхшээл гэх мэт олон асуудал тэднийг тойрсонгүй. Отис, Маив хоёрын дотно нөхөрлөл ч мөн сэтгэл зүрхний асуудал болж хувирснаар тэдэнд төвөгтэй асуудал мундахгүй болов. Мурдэйл ахлах сургуулийнхнаар дамжуулж бид өөрсдөдөө учирдаг олон асуултад хариулт авч болох юм. 

Never Rarely Sometimes Always

Өөрийгөө 10 долоо хоногтой жирэмсэн гэдгээ олж мэдсэн 17 настай Отэм Каллахан үр хөндүүлэх шийдвэр гаргана. Пенсилвани мужийн хуулиар эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр уг ажилбарыг хийдэггүй тул тэр муж дамнан явж, Нью Йоркт очихоос өөр сонголтгүй болов. Үүнийг хийлгүүлэх мөнгө олохоос авахуулаад олон бэрхшээл тохиолдох ба үеэл нь түүнд туслан, хань болж хамт явна. Тэдний энэхүү аялалд тулгарах адал явдлууд, өсвөр насны охидын нөхөн үржихүйн болон сэтгэл зүйн эрүүл мэнд, гэр бүлийн анхаарал халамжийн тухай өгүүлэх энэ киноноос бид зарим нэг танил мэдрэмжийг ч авч болохоор. 

Plan B

Анх удаа дотно харилцаанд орж үзсэн Санни бүтэлгүй шөнийн харгайгаар хамгаалалтаа буруу хэрэглэснээ олж мэдээд 24 цагийн дотор уудаг, жирэмснээс хамгаалах эмийн эрэлд гарна. Үе тэнгийн бүх хүүхдүүд үүнийг хийгээд, ганцаараа туршлагагүй үлдлээ гэж эмээсэн түүний адал явдлаас “яарвал даарна” гэдэг үгийн утгыг сайтар ойлгож болохуйц. Нөгөө талаас өсвөр насныхан томчуудад асуудал бэрхшээлээ ярилгүй нууж, өөрсдийгөө эсрдэлд оруулдгийн жишээг эндээс үзэж болно. Яаралтай ууж, жирэмснээс хамгаалах эм олохоор явсан Санни, Люпе хоёр мөн нэг чухал асуултын хариуг олдог юм. Юу хэмээвээс, ямар ч үед ээж аав нар бидний л төлөө байдаг ба хэцүү цагт тэдний туслалцааг авах нь заримдаа хамгийн зөв сонголт байх болно шүү. 

Super bad

2007 онд гарсан энэхүү инээдмийн кино одоо хүртэл залуусын дуртай киногоор нэрлэгдсээр буй нь зарим сэдэв хуучирдаггүйн баталгаа биз ээ. Ахлах сургуулийнхан, өвсөр үеийнхэн дунд яригддаг нэг халуун сэдэв бол бэлгийн харилцаанд орж үзсэн эсэх тухайд ач холбогдол өгдөг яриа юм. Гурван хөвгүүн сургууль төгсөхөөсөө өмнө үүнийг хийж, эр хүн болох зорилго тавин, ойрмогхон болох үдэшлэг дээр согтууруулах ундаа ууж, охидтой зугаацан, хөвгүүн насаа үдэхээр тохиролцож төлөвлөгөө боловсруулах болно. Гэвч бүх зүйл санаснаар болох биш дээ. Хэтэрхий яарсан үед төлөвлөгөө буруугаар эргэж болдгийг, өөрөө өөрийгөө сайтар чагнаж, бэлэн эсэхээ шийдэлгүй бусдыг даган дуурайх үед алдаа хийж болдгийг тэдний адал явдлаас харж болно. 

Хамгийн их уншилттай
1
2021.07.14
Чойбалсангийн Хулан: Асуух ёстой нь асуулгүй, ярих ёстой нь ярилгүй үлдэж дээ
2
2021.07.21
Олимпын тамирчдын олныг гайхшруулсан 24 зураг
3
2021.07.07
Санамсаргүй байдлаар авьяас чадвараа олонд нээсэн 15 АЛДАРТАН
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Booker Prize 2021: Шри Ланка, Канад, Өмнөд Африк зохиолч шалгарлаа
2
10 цагийн өмнө
FINEDU | Яг одоо БИЕ ДААН санхүүгийн боловсролоо нэмэгдүүлэх 5 АЛХАМ
3
3 өдрийн өмнө
Шархалсан зүрхний синдром буюу хайраас болж үхэх магадлалтайг тогтоожээ
санал болгох
1
9 цагийн өмнө
Booker Prize 2021: Шри Ланка, Канад, Өмнөд Африк зохиолч шалгарлаа
2
3 өдрийн өмнө
Токиогийн олимпод 168 ЛГБТИК+ тамирчид оролцож байна
3
3 өдрийн өмнө
Японд зөвхөн царай муутай хүнд л татагддаг "Bususen" гэх хүмүүс байдаг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.