Өнөөдөр нийт нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна. Ихэнх нутгаар цэлмэг, зөөлөн салхитай. Маргааш буюу 3-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, 5-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 6-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 3, 4-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө -15-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.
Улаанбаатарт өнөөдөр цэлмэг, зөөлөн салхитай. Өдөртөө 11-13 градус хүйтэн байна.
