Италид алдарт Венецийн багт наадам болж байна. Энэ жилийн наадмын сэдэв нь Өвлийн олимпын наадам.

Багт наадам нэгдүгээр сарын 31-нд эхэлсэн. Усан парадын эхэнд Венецийн бэлгэ тэмдэг асар том хулгана – хөлөг явж байлаа. Түүний араас 100 орчим завь гарч ирсэн.

Наадам 18 хоног үргэлжилнэ. “Мөрөөдлийн үдэшлэг”, “Шилдэг баг” уралдаан, "Venice Carnival Street Show” гудамжны шоу гэх зэрэг 50 гаруй арга хэмжээ болно.

Хоёрдугаар сарын 17-нд наадмын хаалтын ёслол Сан-Марко талбай дээр явагдах юм.

Энэ наадам Дундад зууны үеэс зохион байгуулагдсан билээ.












