UBLife Logo
Спорт

Найз залуу хайж, олимпод ирсэн америк бүсгүй

Найз залуу хайж, олимпод ирсэн америк бүсгүй

Америкийн эмэгтэй чаргын Luge төрөлд өрсөлдөх тамирчин, ДАШТ-ий гурван медальтай София Киркби тэмцээнд орохоосоо өмнө алдаршаад байна. Тэрээр медаль авахаас гадна олимпын тамирчдаас найз залуу олох төлөвлөгөөтэй байгаа. Өнөөдөр тэр гараанд гараад уралдаан нь дуусна. Гэхдээ тэмцээн нь дууссан ч шинэ найз залуутайгаа Гэгээн Валентины өдрийг Италид тэмдэглэх гэж байгаа юм.

София Киркби олимпод ирснээсээ хойш тамирчдын тосгонд найз залуу хайх реалити-шоу хийж байгаа. Олон нийтийн сүлжээнд “Олимпын тосгоны хамгийн үзэсгэлэнтэй сүйт бүсгүй бол би. Олимпоос хосоо хайж байгаа бүсгүйн амьдралыг ил, далд бүх талаас нь харуулна” гэж бичсэн байлаа.

Мөн “Тэмцээн уралдааны шахуу хуваарь, байнгын бэлтгэл, эрт унтах дэглэм, байнгын явдал дунд байдаг тамирчны амьдралд романтик зүйл байх ёстойг үзүүлэх юм. Би зөвхөн тамирчид дундаас хайхгүй, дасгалжуулагч, эмч, шүүгч хэн ч байж болно. Гол нь тэр өндөр, эелдэг зөөлөн, хөөрхөн байх ёстой” гэж онцолсон байна.

Өөрийн гар хийцийн хоёр аяга авчирсан бөгөөд түүндээ болзооныхоо үеэр кофе уух гэнэ.

“Миний Валентин олимпын наадам дээр байгаа” София Киркби

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна