Цаг завгүй танд зориулан, Лхагва гарагт болж өнгөрсөн гол үйл явдлуудыг хураангуйлан танилцуулж байна. Өчигдөр найман багц медалийн төлөө тамирчид өрсөлдлөө.
-Уулын цанын эрэгтэйчүүдийн "Super G" төрөлд Швейцарын Франьо фон Алльмен түрүүллээ. Энэ нь түүний энэ олимпын 3 дахь алтан медаль байлаа. Гайхамшигтай. АНУ-ын Райан Кокран-Сигл мөнгө, Швейцарын Марко Одерматт хүрэл медаль авсан.

-Цанын 2 төрөлд Норвегийн Йенс Офтебру тэргүүлсэн. Дөнгөж 36 тамирчин өрсөлдсөн юм.
-Эмэгтэй биатлонд Францын Жюлия Симон түрүүлж, Лу Жанмонно үзүүрлэлээ. Хамгийн сонирхолтой нь дэлхийн чансааны 73-т бичигдсэн Лора Христова хүрэл медаль авсан гэж байгаа.
-Эмэгтэй могул төрлийн финал тун өрсөлдөөнтэй боллоо. Бээжингийн олимпын аварга Жакара Энтони урьдчилсан шат, эхний финалд түрүүлсэн ч дараа нь алдаа гаргаад медальгүй хоцорлоо. Алтан медалийг АНУ-ын Элизабет Лемли авлаа.
-Америкийн Жордан Штольц тэшүүрийн 1000 метрт олимпын рекордоор тэргүүлж, анхны олимпын медалиа авсан.

-Эрэгтэйчүүдийн хоккей эхлээд Словакийн баг олимпын аварга Финландыг 4:1 буулган авлаа. Шведийн хүчирхэг баг хэсэг зовсон ч Италийг 5:2 яллаа.
-Гийом Сизерон шинэ хос Лоранс Фурнье-Бодритой олимпын аварга боллоо.
Нийт медалийн тоо



