UBLife Logo
Newsfeed

Барак Обама: Харь гарагийнхан жинхэнэ, гэхдээ 51-р бүсэд лав нуугаагүй

Барак Обама: Харь гарагийнхан жинхэнэ, гэхдээ 51-р бүсэд лав нуугаагүй

АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама нэгэн ярилцлагын үеэр харь гарагийн амьдралын талаар богинохон сэтгэгдлээ хуваалцах үедээ сошиал орчинд шуугиан тарьлаа. Тэрбээр “Харь гарагийнхан бодитоор оршдог, гэхдээ би өөрөө хараагүй, мөн тэд 51-р бүсэд хадгалагдаж байгаа гэх яриа үнэн биш” гэж мэдэгджээ.

Обама подкаст хөтлөгч Брайан Тайлер Коэнийн “Харь гарагийнхан жинхэнэ үү“ гэх асуултад хариулахдаа, “Тэд жинхэнэ. Гэхдээ би хараагүй. Тэд 51-р бүсэд хадгалагдаагүй. Газар доогуурх нууц байгууламж гэж байхгүй. Ерөнхийлөгчөөс хүртэл нуусан асар том хуйвалдаан л байхгүй бол тэнд энд байхгүй” хэмээн хариулсан юм.

Энэхүү богино хариулт олон нийтийн сүлжээнд янз бүрийн таамаг дэгдээж, “Обама харь гарагийнхан байдгийг баталлаа” гэх сенсациуд гарч эхэлжээ.

Шуугианы дараа Обама Инстаграмд тайлбар хийж:

  • Орчлон ертөнц маш уудам тул өөр гараг дээр амьдрал байх боломжтой

  • Гэхдээ оддын хоорондын зай маш хол тул Дэлхийд айлчилсан байх магадлал маш бага

  • Ерөнхийлөгч байх хугацаандаа харь гарагийнхантай холбоо барьсан нотолгоо хараагүй гэж тодруулсан байна.

Обамагийн мэдэгдэлд дурдагдсан 51-р бүс нь АНУ-ын Невада муж дахь цэргийн нууц бааз бөгөөд олон жилийн турш харь гарагийн хөлөг, нууц туршилттай холбоотой домог ярианы төв болсоор ирсэн. Гэвч албан ёсны баримтуудаар тус бааз нь туршилтын нисэх онгоц, цэргийн технологи хөгжүүлэх зориулалттай гэж тайлбарлагддаг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна