UBLife Logo
Дэлхий

Ливан, "Хезболлах" буюу Ойрхи Дорнодын онцлох мэдээнүүд

Ливан, "Хезболлах" буюу Ойрхи Дорнодын онцлох мэдээнүүд

Ойрхи Дорнодын байдал улам хурцадсаар байна. АНУ, Израилын цохилтоор Ираны шашны дээд удирдагч Али Хаменеи амиа алдсаны дараа Ираны тал “Ариун дайн” зарласан. Энэхүү ариун дайнд хамгийн түрүүнд нэгдсэн нь Ливанд байрладаг Исламын шийт урсгалын “Хезболлах” бүлэглэл байлаа. Тус бүлэглэл Израилд халдаж, хэд хэдэн пуужин харвасан. Хариуд нь Израилын тал нийслэл Бейрут хотын тус бүлэглэлийн мэдэлд байдаг өмнөд хэсэгт ширүүн цохилт өгч, “Хезболлах”-ын хэд хэдэн дээд тушаалын дарга нарыг устгалаа.

Энэ бүхнээс үүдэн Ливаны Засгийн газар “Хезболлах” бүлэглэлийн үйл ажиллагааг бүрэн хориглолоо. Ерөнхий сайд Наваф Салам энэ бүлэглэлийн бүх үйл ажиллагаа хууль бус гэж зарлаад зэвсгээ нэн даруй хураалгахыг шаардсан байна.

Ингээд сүүлийн үеийн мэдээллээс танилцуулъя.

-Ираны Улаан загалмай нийгэмлэгийн мэдээлснээр АНУ-ын довтолгооноор одоогийн байдлаар 555 хүн амиа алдаад байна.

-АНУ-ын дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс Fox News-д ярилцлага өгөхдөө “Ерөнхийлөгч Трамп олон жилийн дайн хийх бодолгүй байгаа. Тэр Иран хэзээ ч цөмийн зэвсэгтэй болж чадахгүй байх баталгаа л хүсэж байна” гэжээ.

-Оманы хоолойд байсан Ираны цэргийн бүх хөлөг онгоц живлээ гэж CENTCOM мэдээллээ. АНУ-ын Тэнгисийн цэргийн удирдлагаас “Хоёр өдрийн өмнө Иран Оманы хоолойд 11 хөлөг онгоцтой байлаа. Одоо нэг ч үлдээгүй” гэжээ.

-Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны тал хэлэлцээр хийх санал тавьсан гэж мэдэгдсэнийг Ираны тал няцаалаа. Исламын Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Али Ларижани “Бид хэзээ ч АНУ-тай хэлэлцээр хийхгүй” гэж мэдэгдэв.

-Шанхайн хамтын ажиллагааны байгууллагаас Ираны ард түмэнтэй эв нэгдэлтэй байгаагаа илэрхийлж, дайныг таслан зогсоохын тулд яаралтай арга хэмжээ авахыг НҮБ, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс хатуу шаарджээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...