UBLife Logo
Кино

2026 онд 10 нас хүрэх алдартай 11 солонгос цуврал

2026 онд 10 нас хүрэх алдартай 11 солонгос цуврал

2016 оныг Солонгос киноны “Алтан жил” гэж нэрлэдэг. Энэ жил романтик, зөгнөл, хайр дурлал, цаг хугацааны аялал гээд маш олон төрлөөр тун сайн олон цуврал кино гарсан юм. Солонгостоо төдийгүй дэлхийн дэвжээнд гарч, одоо ч үзэгчид үзсээр байдаг тийм драм олон төрсөн жил билээ. Ингээд энэ жил 10 нас хүрэх Өмнөд Солонгосын алтан жилийн 11 киног танилцуулж байна.

“Нарны үр сад” “Descendants of the Sun”

Тусгай ангийн ахмад Ю Си Жин эмч Кан Мо Ёнд анхны харцаар дурлана. Анхныхаа болзоонд урьтал албан ажлаар гадаад оронд очих болжээ. Дахин уулзахгүй нь гэж байтал харин Кан Мо Ён тэр улсад нь хүрээд ирлээ. Үзэл бодлын ялгаагаа арилган, үерхэл, дурлал ирэх болов уу?

“Гоблин” “Guardian: the Lonely and Great God”

Хараалаар мөнх амьдрах шийтгэл хүртсэн генерал асан Ким Шин Сөүлд баян тансаг амьдарна. Хараалаас салахын тулд түүнд зүрхнээс нь сэлэм сугалах болзоот бүсгүй хэрэгтэй.

“Сарны хосууд” “Moon Lovers: Scarlet Heart Ryeo”

Го Ха Жин гэнэт Корё гүрний үед очно. Ингээд хааны ордны хуйвалдаан, будлианд оролцох хэрэгтэй болно.

“Хүндийн өргөлтийн дагина Ким Буг Жү” “Weightlifting Fairy Kim Bok Joo”

Ким Буг Жү хүндийн өргөлтийн од тамирчин. Тэмцээнд түрүүлэхээр бэлтгэж байтал нэгэн саад гарч ирлээ. Тэр дурлаад турахыг хүснэ.

“Бие хамгаалагч К2” “The K2

K2 хочит Ким Жэ Ха найз бүсгүйг нь алсан хүнээс өшөөгөө авахаар оролдоно.

“Хязгааргүй хайр” “Uncontrollably fond”

Эдгэрэшгүй өвчтэй залуу анхны хайртайгаа үлдсэн хугацаагаа хамт өнгөрөөнө.

“Сигнал” “Signal”

Жүжигчдийн гялалзсан тоглолтоор бусдаасаа онцгой кино. Шударга ёс, хууль ёсны талаар асуудал хөнджээ.

“Сарны гэрэл дэх хайр” “Love in the Moonlight”

Хаан ширээнд суух ханхүү тайган болж жүжиглэн ордонд орж ирсэн сэргэлэн, хөгжилтэй нэгэн охинд дурласанаар киноны үйл явдал өрнөнө.

“Хүлэг баатрууд” ““Hwarang”

Жүжигчдийн бүрэлдэхүүн тун сайн байсан.

“Романтик эмч Ким Са БҮ” “Dr. Romantic”

Кан Дон Жу эмнэлгийн алдаанаас болж, аав нь нас барахыг харна. Олон жилийн дараа Кан тэр эмнэлэгт дахин очно.

“Хоёр ертөнц” “W”

Хоёр ертөнцийн дундах хайр сэтгэлийн түүх.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...