UBLife Logo
Нийгэм

Шанхай-Улаанбаатар чиглэлийн шууд нислэгтэй боллоо

Шанхай-Улаанбаатар чиглэлийн шууд нислэгтэй боллоо

Өчигдөр "Чингис хаан" Олон улсын нисэх буудалд “Spring Airlines” компанийн Шанхай-Улаанбаатар чиглэлийн анхны нислэгийг хүлээн авч, шинэ чиглэлийн үйл ажиллагаа албан ёсоор эхэллээ.

БНХАУ-ын анхны хувийн хэвшлийн агаарын тээврийн компаниудын нэг болох “Spring Airlines” нь 2026 оны гуравдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн Шанхай-Улаанбаатар–Шанхай чиглэлд тогтмол шууд нислэг үйлдэж байна. Уг чиглэлд долоо хоногт 2 удаагийн давтамжаар нисэх аж. Хоёр улсын зорчигчдод илүү хүртээмжтэй, шууд, хямд өртөгтэй, хялбар аяллын боломж бүрдэж байгаагаараа онцлогтой.

Энэхүү шууд нислэг нээгдсэнээр:

  • Бизнесийн айлчлал

  • Аялал жуулчлал

  • Суралцах, ажиллах

  • Ойр дотнын хүмүүсээ эргэх

зэрэг олон боломж илүү ойртож байна. Түүнчлэн Монгол, Хятад хоёр улсын хооронд хүмүүнлэгийн солилцоо, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал түлхэц болно гэж Зам тээврийн яамнаас мэдээллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...