UBLife Logo
Newsfeed

Энэ зун тренд болох хараа булаам 8 өнгө

Ub.life
Ub.life
Энэ зун тренд болох хараа булаам 8 өнгө

2026 оны зуны улирал тод, эрч хүчтэй өнгөнүүд тэргүүлэх хандлагатай байна. Үүнийг бид өнгөрсөн загварын сар болон томоохон наадмуудаас харж болно. “Butter yellow” буюу цайвар шар өнгө трендийг тэргүүлсэн хэвээр байгаа ч энэ зун олон сонирхолтой өнгө трендэд орж ирэх нь. Ийнхүү энэ зуны тренд болох 8 өнгийг танилцуулъя.

1.”Tomato Red” буюу гал улаан

Энэ жилийн дөрвөн улирлын тренд өнгө ”Tomato Red” буюу гал улаан. Энэ жил томоохон брэндүүдийн загварын шоу дээр хамгийн их харагдсан өнгө бол ”Tomato Red” байв. “Valentino”-гийн намрын коллекц, “Carolina Herrera”-гийн хавар зуны коллекц, “Balenciaga”-гийн өвлийн цуглуулгад улаан өнгийн савхин хүрэм, даашинз зэрэг багтсан байв.

2.“Cobalt Blue” буюу гүн хөх

Тус өнгийн хувцас нь хүнийг эрч хүчтэй, өөртөө итгэлтэй, дэгжин харагдуулдаг. Гүн хөх өнгийн даашинз, гадуур хүрэм энэ зуны тренд болох чиг хандлагатай байгаа аж.

3.”Deep Eggplant” буюу гүн нил бор өнгө

Бор өнгө бол шинэ хар өнгө гэсэн хэллэг хүртэл өнгөрсөн онд гараад амжсан шүү дээ. Өнгөрөгч жилүүдэд хар өнгө нь хэзээ ч трендээс гарч байгаагүй хүн бүрийн сонголт болсон өнгө байсан. Харин өнгөрсөн жилээс хар биш гүн бор өнгө эрчийг авах болсон. Энэ жил ч гэсэн энэ хандлага үргэлжлэх аж.

4.”Marigold” буюу алтлаг шар өнгө

“Calvin Klein”, “Marni”, “Tory Burch” зэрэг брэндийн загварын шоу дээр хамгийн их харагдсан нэгэн өнгө бол ”Marigold” буюу алтлаг шар өнгө байв. Алтлаг шар өнгийн даашинзнууд олон ч брэндийн коллекцид энэ жил багтжээ. Тиймээс энэ зуны тренд өнгөнүүдийн нэг байх нь зайлшгүй.

5.”Mint Green” буюу цайвар ногоон өнгө

Энэ зун цайвар ногоон өнгийн мөргүй даашинз, өмд, өсгийтэй гутал тренд болох магадлалтай гэнэ. “Chanel” брэндийн загварын шоу дээр ногоон даашинз, “Dior”-ийн шоу дээр цайвар ногоон нимгэн поло зуны загвараар танилцуулагджээ.

6.”Mustard Yellow” буюу бор шаргал өнгө

Бор шаргал өнгийг хүмүүс ихэвчлэн намрын улиралд сонгож өмсдөг шүү дээ. Гэхдээ энэ зун бор шаргал өнгө тренд байх нь. Энэ өнгийн хувцсыг өмссөн хүн зөөлөн дулаан, эрч хүчтэй харагдах давуу талтай аж. “Hermés”, “Valentino” зэрэг брэндийн загварын шоу дээр тус өнгийн пальто, хүрэм, нимгэн цамц өмдний хослол танилцуулагджээ.

7.”Baby Pink” буюу цайвар ягаан

2026 он гарснаас хойш цайвар ягаан өнгө тренд болсон. Зун ч гэсэн мөн үргэлжлэх хандлагатай байна. Зуны сэрүүхэн орой ч гэсэн өнгөлөг хувцастай байж яагаад болохгүй гэж?

8.”Chartreuse” буюу шаргал ногоон

Энэ жилийн загвараар сараар хамгийн их харагдсан нэгэн өнгө бол шаргал ногоон. Юбка, хүрэм, цамц, даашинз гээд л шаргал ногоон өнгөтэй олон хувцас загварын сараар харагдлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...