UBLife Logo
Нийгэм

Хүннү хотод 127.4 км авто зам барина

Хүннү хотод 127.4 км авто зам барина

Нийслэлийн дагуул хот болох Хүннү хотын авто замын техник, эдийн засгийн үндэслэл болон зураг төслийн ажлыг 2025 оны нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байна. Өнөөдрийн байдлаар уг ажлын гүйцэтгэл 58 хувьтай үргэлжилж байгаа юм.

Төслийн хүрээнд нийт 127.4 км урт авто зам барина. Тодруулбал, эдийн засгийн чөлөөт бүсэд 24.6 км, олон нийт, худалдаа үйлчилгээний бүсэд 6.4 км, хотын төв болон засаг захиргааны бүсэд 77.8 км, их, дээд сургууль, оюутны хотхон болон өндөр технологийн бүсэд 2.2 км, тээвэр, логистикийн бүсэд 16.4 км авто зам барихаар тусгасан.

Мөн боловсруулж буй уг авто замын зураг төслийн дагуу эхний ээлжид буюу 2027 онд 286 га талбайг бэлтгэж, 60.6 км хотын авто замын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр төлөвлөөд байна.

Хүннү хотыг нийт 31.5 мянган га талбайд 45 мянган өрх оршин суух боломжтойгоор төлөвлөсөн. Тус хотод Засгийн газар, яам, агентлагуудын цогцолбор, эдийн засгийн чөлөөт бүс, их, дээд сургууль, оюутны хотхон, тээвэр логистикийн нэгдсэн төв, олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг төвлөрүүлэхээр зорьж байна.

Түүнчлэн 80 мянга орчим ажлын байрыг шинээр бий болж, нийт 10.5 сая ам метр талбай бүхий барилга байгууламжийг барих юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...