UBLife Logo
Нийгэм

Буянт-Ухааг ШШЕГ-тай холбох гүүрэн байгууламж барьж байна

Буянт-Ухааг ШШЕГ-тай холбох гүүрэн байгууламж барьж байна

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр Шүүх шинжилгээний ерөнхий газар руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж буй. Тодруулбал, хоёр байршилд тээврийн хэрэгсэл, нэг байршилд явган хүн нэвтрэх боломжтой нийт гурван гүүрэн байгууламж барьж байгаа юм. Ажлын явц 30 хувьтай үргэлжилж байна.

Гүйцэтгэгч “Рэд копс” ХХК-ийн захирал Л.Цогтбаатар “Өнөөдрийн байдлаар газар шорооны ухмалын ажил дууссан. Мөн нэг гүүрний тулгуур суурилуулах, хоёр гүүрний ул бетон цутгах ажил үргэлжилж байна. Бид дөрөвдүгээр сарын 6-нд гэрээ хийн, ажлаа эхлүүлсэн бөгөөд график төлөвлөгөөний дагуу зургаадугаар сарын 15-нд хүлээлгэж өгөхөөр төлөвлөж байгаа юм” гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...