Энэ сараас эхлэн багш нарын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас тооцож олгоно гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хэллээ. Ерөнхий сайд Н.Учрал, салбарын сайд Т.Аубакир нар Монголын Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчдийг хүлээн авч, уулзсан бөгөөд тэдний тавьсан шаардлагыг хүлээн авснаа онцоллоо.
Үйлдвэрчний эвлэлээс Засгийн газрын шийдвэр боловсролын салбарын хүний нөөцийн дутагдлыг багасгахад чухал нөлөө үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн бөгөөд багш, эмч нарын цалинг нэг болгож, нэмэгдүүлсэнд үйлдвэрчний эвлэлээс талархал илэрхийлэв.