Дөрөв хоногийн дараа ОХУ дэлхийн II дайны ялалтын 81 жилийн баяраа тэмдэглэнэ. Москва хотын Улаан талбайд цэргийн жагсаал болох ч энэ жил цэргийн техник, хэрэгсэл ашиглахгүйгээр төсөрхөн хийх гэнэ. Гэхдээ үүнд бас нэгэн шалтгаан байгаа нь Украины дрон, нисэгчгүй онгоцнууд сүүлийн үед Москва, Уралын нуруу хүртэл нисэж, довтолдог болоод байгаа. Энэ үед Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Арменид болсон Европын улс төрийн нэгдлийн хурлын үеэр “Манай дрон Улаан талбайн парадын үеэр дээгүүр нь нисэж чадна” гэж мэдэгдсэн юм.
Баярын жагсаалын үеэр гадаадын олон зочин оролцдог. Тиймээс ОХУ-ын БХЯ-наас албан ёсны мэдэгдэл гаргаж, Украинд анхааруулга хүргэлээ. Яамны мэдэгдэлд “Манай Зэвсэгт хүчний командлагч В.Путин энэ сарын 8-9-нд гал зогсоох тушаал өгсөн. Хэрэв Ялалтын баярын үеэр Украины талаас ямар нэг халдлага хийвэл бид Киев хотод том цохилт өгнө гэдгээ анхааруулж байна. Киев хотын иргэд, гадаадын ЭСЯ-ны ажилтнуудыг хотоос гарч явахыг мэдэгдье” гэжээ.
Энэ сүрдүүлгийн дараа Украины Ерөнхийлөгч Зеленский тавдугаар сарын 6-наас эхлэн гал зогсоож байгаагаа мэдэгдлээ. Тэрээр “Хүний амь нас бол ямар нэг баяраас илүү үнэтэй зүйл. Бид гал зогсооно” гэж хэлсэн байна.
