UBLife Logo
Урлаг

"Хутагт ба Латтимор: Хил хязгаараас давсан өв" төслийн нээлт болно

"Хутагт ба Латтимор: Хил хязгаараас давсан өв" төслийн нээлт болно

“Дилов Хутагт Сан” болон Америкийн Монгол Судлалын Төв (ACMS)-өөс хамтран хэрэгжүүлж буй “Хутагт ба Латтимор: Хил хязгаараас давсан өв” төслийн нээлтийн арга хэмжээ маргааш буюу 2026 оны тавдугаар сарын 12-ны өдөр Монголын Үндэсний музейд зохион байгуулагдана. Тус төсөл нь Монгол, АНУ-ын төр, шашин, боловсрол, соёлын харилцаа хэрхэн үүсэж хөгжсөнийг нэрт төр, шашны зүтгэлтэн V Дилов Хутагт Жамсранжав болон Америкийн нэрт монголч эрдэмтэн Оуэн Латтимор нарын нөхөрлөл, амьдрал, үйл хэрэг, өв соёлоор дамжуулан олон нийтэд таниулах зорилготой. Мөн V Дилов Хутагт Жамсранжавтай холбоотой судалгааг дэмжихэд чиглэж буй бөгөөд төслийн хүрээнд гурван үндсэн арга хэмжээ зохион байгуулах аж.

Дилав хутагт Б.Жамсранжав ба АНУ-ын монголч эрдэмтэн Оуэн Латтимор (1950 он)

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...