Засгийн газрын ээлжит хуралдаанаас (2026.05.13) гаргасан шийдвэрийг танилцуулж байна. "Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” асуудлын талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.
Тэрбээр "Монгол Улсын Засгийн газраас Монгол Улс ОХУ-ын Засгийн газрын хооронд байгуулагдаж буй "Агаарын хөлгийн түлш нийлүүлэх гэрээ"-г соёрхон батлах хуулийг өргөн барихаар тогтлоо. Та бүхний мэдэж буйгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин 2024 оны есдүгээр сард Монгол Улсад айлчлах үеэр хоёр чухал гэрээг хоёр улсын Засгийн газар байгуулсан бөгөөд хоёр дахь нь нефтийн бүтээгдэхүүнээр Монгол Улсыг тасралтгүй хангах гэрээ юм. Дээрх хоёр гэрээ хоёул хүчин төгөлдөр мөрдөгдсөн цагт зэрэг ажиллах нөхцөлтэй. Энэ гэрээг ойрын үед УИХ-д өргөн барьж соёрхон баталснаар Монгол Улс ОХУ-аас нефтийн бүтээгдэхүүнээр тогтвортой, найдвартай хангах эрхзүйн баримт бичиг анх удаа бий болно. Үүнийг УИХ-ын холбогдох байнгын хороодоор зөвшилцөөд шийдвэр гаргуулсны дагуу өнгөрсөн дөрөвдүгээр сард миний бие ОХУ-д айлчилж ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёвтай гарын үсэг зурж баталгаажуулсан энэ гэрээг соёрхон батлах ажил УИХ-аар хийгдэнэ.
Үүнээс гадна, УИХ-аар Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг дэмжээгүй. Улмаар хуулийн төсөл дэмжигдээгүйгээс үүдэн газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж, товлосон хугацаандаа ашиглалтад орохгүй байх эрсдэл үүсээд байгаа.
Төсвийн хязгаарлалтаас үүдэн үүсээд буй нөхцөл байдалд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг шуурхайлах шийдвэр гаргасан болохыг Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа. Түүний хэлснээр Засгийн газрын ээлжит хуралдаанаас Газрын тос боловсруулах үйлдвэртэй холбоотой хоёр шийдвэр гаргажээ.
Үүнд, Нэгдүгээрт, Засгийн газраас Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын гэрээнд тусгагдсан зарим ажлыг тус компанийн ТУЗ-д өөрчлөлт оруулж хурдасгах боломж нөхцөлөөр нь хангах харьцангуй уян хатах ажиллах боломжийг нь нээж өгөх чиглэл өгсөн тогтоолыг баталлаа. Энэ талаар сайд Г.Дамдинням хэлсэн үгэндээ “Төлөөлөн удирдах зөвлөлийн хүрээнд дүн, ажлын даалгавар болон чанарт нөлөөлөхгүйгээр өөрчлөлт оруулах боломжийг нь компанийн тухай хуулиар хийх эрх, боломж олгосон шийдвэр гаргалаа” гэв.
Хоёрт, Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөлд Сэлбэ дэд төвийг хасаж Эрдэнэбүрэн, Газрын тос боловсруулах үйлдвэрийг “урагшлуулах” горимоор Засгийн газраас УИХ-д дахин өргөн барихаар боллоо.
Энэ асуудал нэн яаралтай горимоор шийдэгдвэл Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад зарцуулагдах зээлийн хэрэглээ өсөж бүтээн байгуулалтын ажил эрчимжиж үйлдвэрийн ажлыг шуурхайлах боломж бүрдэх шийдвэрийг гаргалаа. УИХ болон холбогдох байнгын хороодоор удахгүй хэлэлцүүлнэ” гэлээ.