Улаанбаатар хотын Мөсөн Өргөөнд “УБ Их Дуулга” тэмцээн өндөрлөөд удаагүй байна. Жүдочдын дараагийн зогсоол нь БНХАУ-ын “Чиндао Гран При. Сарын 26-28-нд болох тус тэмцээнд Казахстаны олимпын аварга Елдос Сметов, Японы Хифүми Абэ нар зодоглох болно. Манай улсаас 20 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ.
Монголын шигшээ баг
Эрэгтэй
60 кг – Б.Сүхбат, Т.Түмэнжаргал
66 кг – Ё.Басхүү, Т.Төрболд
73 кг – О.Уранбаяр, А.Өсөхжаргал
81 кг – О.Шинэбаяр, Ж.Энхтөр
100 кг – Б.Хүдэрчулуун, Ц.Ган-Эрдэнэ
+100 кг – Ө.Пэрэнлэйжамц
Эмэгтэй
48 кг – Г.Наранцэцэг, Г.Бямбасүрэн
52 кг – Б.Уранзаяа
57 кг – Л.Сосорбарам, О.Оюунчимэг
70 кг – У.Анужин
78 кг – А.Дуламсүрэн, О.Хүслэн
+ 78 кг – Э.Энхзул
