Анх удаа гурван улсад явагдсан хөлбөмбөгийн ДАШТ өндөрлөж, Испани улс хоёр дахь удаагаа дэлхийн аварга боллоо. АНУ-ын Нью-Жерсигийн “MetLife” цэнгэлдэх хүрээлэнд болсон финалын тоглолтод тэд Аргентины багийг 1:0 харьцаатай ялсан. Цорын ганц гоолыг сэлгээгээр гарч ирсэн довтлогч Ферран Торрес 106 дахь минутад хийсэн юм.

Үндсэн цаг дуусахаас өмнөхөн Аргентины багийн Энцо Фернандес улаан хуудас авч, багаа дутуу хүнтэй үлдээсэн билээ.

Испани улс 2010 онд дэлхийн аварга болж байсан. Одоогийн байдлаар тэд эрэгтэй, эмэгтэй хөлбөмбөгийн дэлхийн аваргын хэргэмийг эзэмшиж байна.








































