Хүсэн хүлээсэн зуны амралт ирлээ. Одоо л бүтэн жилийн ядаргаагаа тайлж, биеэ дахин цэнэглэх цаг иржээ. Зөв. Харин ихэнх хүмүүс энэ амралтаа амралт биш өөрийгөө зовоосон зүйл болгож хувирган, намар ажилдаа ядарсан, цуцсан царайтай ирдэг билээ. Төгс төгөлдөр зуны амралтаа бид төсөөлөхдөө бараг өдөр өдрөөр нь төлөвлөсөн байдаг ч амралтыг тань там болгодог хэдэн зүйлийг огт мартчихсан байдаг. Ингээд зуны амралтаараа хийж болохгүй 10 зүйлийг танилцуулья. Цээжлээд аваарай.
Зуслан, хөдөө мал дээр “гүрийх”
Амралт гэдэг хөдөө аж ахуйн ажил, хөдөлмөр эрхлэх, хийх ёстой гэсэн үг биш. Халуун наранд илүү ачаалал авах нь хүний биеийг бүрэн амарч, сэргэлт авахад саад болдог. Зүрх, нуруунд муу бөгөөд амралтын оронд хэт ядаргаанд орох муу талтай. Зуслан, ногооны талбай, морь мал нь хүнд эрч хүч өгөх ёстой болохоос албан ёсны юм шиг өглөөнөөс орой болтол зүтгэх ёсгүй зүйл юм. Амрангаа хааяа биеэ хөдөлгөхөд бол болж байна.
Гар утсаа байнга оролдох
Олон нийтийн сүлжээгээр хүмүүстэй харьцаж, янз бүрийн мэдээ уншин, ажлын газрынхнаа байнга эргээд байвал таны тархинд ажил хийж байгаа мэт мэдрэмж үүсээд арилахгүй. Ингэснээр та гэртээ хэвтэж байгаа ч тархи чинь байнга ачаалалтай, ажиллаад байна гэсэн үг. Гар утасны дэлгэц гэдэг нь бодит аяллын дүр зургийг бүдэгрүүлдэг хортой эд. Амралт нэг мэдэхэд дуусна, харин та авсан хэдэн зургаа гар тусаар харсаар их ядарсан буцаж ирэх болно.
Хэт их согтууруулах ундаа хэрэглэх
Маргааш ажилгүй юм чинь гэдэг бодол хэдэн литр шао айраг илүү уух өдөөлт болдог. Харин согтууруулах ундаа нь нойрны дэглэмийг зөрчиж, халууны үед биен дэх усны хэмжээг эрс багасгадаг. Зүрх, элгэнд нэмэлт ачаалал өгч, амрах, сэргээлтэд саад учруулна. Ингэснээр шартаж, амралтын үнэтэй өдрүүдээ цөөрүүлсээр өдөр хоног өнгөрнө. Хэчнээн сайхан газарт очсон ч архины нөлөөгөөр сэтгэгдэл тун бүрзгэр байх юм.
Өдөр бүр юм хийх
Амралтаа хэт нягт, байнгын төлөвлөгөөгөөр дарах нь сайн зүйл биш. Ингэснээр таны бие ядарч цуцан, сэтгэл санаа ядаргаанд орно. Завтай үедээ бага багаар хийж яагаад болохгүй гэж? Өдөр бүр гүйсээр ядраад сүүлдээ компанидаа, ажилдаа эргээд орсон нь амар мэт санагдана.
“Бага багаар” ажлаа хийсээр байх
Ажлын шуудангаа таван минут үзэх, ажлын чатад ганц үг бичихэд л таны тархи ажлын дэглэмд тэр дороо орж, амрахаа болидог. Таны бодож байгаа “бага бага” чинь ажил, амралт хоёрын хил заагийг арилгаж, ажиллаад байгаа юм шиг мэдрэмж өгдөг.
Байрны засвар, их цэвэрлэгээ
Амралтаараа байраа засна гэж хэлэх хүн олон. Энэ засвар таны амралтыг тэр чигээр нь залгина гэдгийг ойлгоорой. Амралт, цэнгэлийн оронд та барилгын стресс гэж юу болохыг яс махаараа мэдэрнэ. Барилгын материал хайж, хямдыг нь эрээд л, нэг мэдэхэд засвар дуусаагүй ч амралт чинь дуучихсан байх болно. Цемент, тоос шороо, цэвэрлэгээн дунд хэзээ ч амарсан болдоггүй.
Унтахгүй цуврал үзсээр
Нэг амарсных сайхан кино үзнэ гэж бүгд л боддог. Маргааш өглөө болтол үзээд унтаж, үд дунд сэрэх нь хүний биеийн хэмнэлийг алдагдуулдаг тул амралт биш там болно гэсэн үг. Тогтмол цагийн хуваарь зөрчигдсөнөөр толгой өвдөж, өдөр нь нойр хүрэн, ядаргаанд орох эрсдэлтэй.
Хоолны дэглэм барьж, спортоор хичээллэх
Бүтэн жил ажиллаж, ядарсан биеэ битгий ингэж зовоогоорой. Сайхан амттан идэж чадахгүй, дээр нь ачаалал аваад байвал амралт биш там болно. Амралт гэдэг хений биеийг суллаж, амраах утгатай болохоос ажиллуулаад бай гэсэн үг биш.
Юу ч хийхгүй байх
Буйдан дээр юу ч хийхгүй хэвтээд байх нь сайхан амралт биш. Тархи ядарч, хүн сэтгэцийн унтаа байдалд орно. Хүчээр наран шарлагын газар хэдэн цаг хэвтэх нь сэтгэлд уйтгар төрүүлж, амралтын сайхан сэтгэгдэл устах магадлалтай.
Амралтаа бусдын амралттай харьцуулах
Элдэв блогчид, эсвэл анд найзуудын эрээн мяраан, баян цатгалан, гялалзсан сайхан гэрэл зургуудыг хараад байвал таны голын эрэг дээрх зураг өнгөгүй бүдэг мэт санагдана. Таны дотор түгшүүр төрж, дутуугийн мэдрэмж илэрнэ. Харин та хэний ч амралтын зургийг харалгүй, өөрийнхөөрөө л амарч чаддаг байх хэрэгтэй.
