Урин зуны цаг талдаа орж, гудамж талбай төдийгүй к-поп хөгжмийн ертөнцөд ч халуун байна. Хэрэв та сүүлийн үеийн шинэ солонгос дууг анзаараагүй, амралт, томилолтоор явсан байсан бол яг одоо энэ дуунуудыг сонсоорой. Яг л зуны халуунд сонсоход тохирсон дуунууд байгаа шүү.
1. aespa – LEMONADE
Манай жагсаалтыг aespa хамтлаг нээж байна. Нэрнээсээ эхлээд л энэ дуу 2026 оны зуны гол дуу гэдэг нь мэдэгдэж байгаа биз? Лимон шахаж байгаа мэт бүжгийн хөдөлгөөн нь ч бас нэртэйгээ ижилхэн мэт.
2. CORTIS – REDRED
Энэхүү шинэ трек 2010-аад оны хөгжмийг санагдуулах мэт боловч шинэлэг, гэгээлэг аялгуу. Энэ зун энэ ая дор бүжиглэж, үсэрмээр.
3. BABYMONSTER – CHOOM
Солонгос хэлнээс “бүжиглэх” гэж орчуулагддаг гэж байгаа. Бүжиглэхгүй гээд яах билээ.
4. ZEROBASEONE – TOP 5
ZEROBASEONE хамтлагийн удаан хүлээлгэсэн шинэ бүтээл энэ зуны таны R&B-бит болно.
5. LE SSERAFIM – BOOMPALA
1993 оны алдарт “Macarena” шиг латин поп хэмнэлтэй. Ахмад үеийнхэнд ч таалагдах зуны дуу.
6. BTS – 2.0
Хүчирхэг рэп, гайхалтай үг, гоё сайхан хоолой гээд BTS бол BTS.
7. ILLIT – It’s Me
Зуны үдэшлэг, салхинд гарах, зугаалж явахад яг таарсан аялгуу.
