Монголчуудын сайн танил, Италийн жүжигчин Орнелла Мути ууган охин, дуучин Найке Ривеллигийн хамт ОХУ-ын иргэншил авахаар бэлтгэж байгаа гэнэ. Тэд Москва, эсвэл Санкт-Петербург хотод байр худалдан авахаар төлөвлөжээ. Мутигийн өвөө, эмээ нь Петербург хотод төрсөн бөгөөд дараа нь Эстонид шилжин суурьшиж байсан юм.

Найке Ривелли сэтгүүлчдэд “Бид орос, казах гаралтай. Орост эгртээ байгаа юм шиг байхын тулд ОХУ-ын паспорт авах хүсэлт гаргасан. Би өмнө нь олон удаа Орост ирж байсан. Италичууд Орос оронд дуртай. Байр авсныхаа дараа гэр бүлийн бусад гишүүдээ дуудах болно” гэж ярьсан байна.
ОХУ-ын Рязанийн казахууд Орнелла Мутиг казах гаралтайг мэдээд иргэншлээ сольсон тохиолдолд Рязань хотын ойролцоо их хэмжээний газар бэлэглэхээр болсон байна.
