UBLife Logo
Нийгэм

Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийн хөдөлгөөнийг түр хугацаанд хэсэгчлэн хязгаарлана

Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийн хөдөлгөөнийг түр хугацаанд хэсэгчлэн хязгаарлана

“Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төсөл”-ийн хүрээнд Геологийн төв лабораторийн уулзвар орчимд барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.

Төслийн хүрээнд Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсэгт инженерийн шугам сүлжээг шилжүүлэх, авто замыг өргөтгөх, шинэчлэх барилга угсралтын ажлыг үе шаттайгаар гүйцэтгэхтэй холбогдуулан 2026 оны 7 дугаар сарын 25-наас 8 дугаар сарын 16-ний өдөр хүртэл тус хэсгийн авто замын хөдөлгөөнийг түр хугацаанд хэсэгчлэн хязгаарлана. Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд замын хөдөлгөөний түр зохицуулалт, замын тэмдэг, тэмдэглэгээг чанд мөрдөж, хөдөлгөөнд саад учруулахгүйгээр өөр чиглэлийн авто замыг сонгон зорчихыг зөвлөж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...