UBLife Logo
Цаг агаар

Улаанбаатарт амралтын өдрүүдэд 14-17 градус дулаан байна

Улаанбаатарт амралтын өдрүүдэд 14-17 градус дулаан байна

Маргааш буюу 12-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, салхитай сэрүүхэн байна. Мөн 12-13-нд шилжих шөнө Орхон-Сэлэнгийн сав газар, Хэнтийн уулархаг нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй тул ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдахаас сэргийлэхийг ЦУОШГ-аас анхааруулж байна.

Улаанбаатар хот орчмоор маргааш үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна.

Энэ сарын 12-13-нд шилжих шөнө Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар, 13-ны өдөр Дорнодын зүүн сумдын нутгаар, 15-ны өдөр Баян-Өлгийн зарим сумд, Увсын хойд сумдын нутгаар, 15-16-нд шилжих шөнө Увс, Хөвсгөлийн зарим сумдаар, 16-ны өдөр Увс, Завхан, Хөвсгөлийн зарим сум, Архангай, Булганы хойд сумдын нутгаар 0.0-1.4 мм бага зэргийн бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр, 13-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр, 15-нд Алтайн уулархаг нутгаар, 16-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 0-5 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 0-5 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан, өдөртөө 14-нөөс ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 17-22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...