UBLife Logo
Спорт

Амари Робинсон Монголын шигшээд тоглоно

Амари Робинсон Монголын шигшээд тоглоно

“Айчи-Нагояа 2026" Азийн наадмын эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээний хэсгийн тоглолтууд өндөрлөсөн. Харин эмэгтэйчүүдийн тэмцээн есдүгээр сарын 17-26-нд явагдах юм. Энэ удаагийн Азийн наадамп манай эрэгтэй баг оролцохгүй, эмэгтэйчүүдийн шигшээ баг өрсөлдөнө.  Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн шигшээ баг C хэсэгт БНСУ, Хятадын Тайвань, Малайзын багуудтай нэг хэсэгт багтсан байна. Тэд эхний тоглолтоо 18-нд Тайваньтай хийгээд 21-нд БНСУ,  22-нд Малайзын багтай хэсгийн шатны тоглолтоо хийнэ. Манай эмэгтэй баг өмнө нь “Инчеон-2014”, “Жакарта-2018”, “Ханжоу-2022” Азийн наадамд оролцож байсан юм.

Өнөөдөр Монголын сагсан бөмбөгийн холбооноос Азийн наадамд оролцох эмэгтэй шигшээ баг болон 3x3 сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй шигшээ багуудад албан ёсны өмсгөл гардуулан өглөө.

Энэ үеэр “Ulaanbaatar Amazons” багийн америк легионер Амари Робинсон Монголын шигшээ багт тоглохоор болсныг мэдэгдлээ. Робинсон Монголын иргэншил авчээ.

Амари 2000 онд Дугласвилл хотод төрсөн. Клемсоны Их Сургуулийг 2024 онд төгссөн. NCAA-ийн 1-р дивизион болон All-ACC (Атлантын эргийн бүсийн шилдэг тоглогчдын жагсаалт)-д багтаж байсан. Италийн "San Martino di Lupari", Австралийн NBL 1 лигийн "Mackay Meteorettes" багт тоглож байсан. Байрлал: Довтлогч; Өндөр: 184 см, Жин: 91 кг.

Түүний аав Кит Робинсон Нотр-Дам их сургуулийн багт тоглож байсан бол ээж  Андреа Робинсон нь Провиденс коллежийн Алдрын танхимын гишүүн юм.

Робинсон Монголын шигшээ багт дутагдаад байсан хүч, нурууны өндрийг авчирч байгаа. Манай багийн довтолгоо, хамгаалалт эрс сайжрах нь ойлгомжтой. Амари өнгөрсөн зургаадугаар сард Улаанбаатарт болсон 3x3 сагсан бөмбөгийн тэмцээний шилдэг тоглогчоор шалгарсан.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...