Цахим спортын “BC.Game” баг бүрэлдэхүүндээ эрс шинэчлэлт хийлээ. Юуны өмнө дасгалжуулагчдын багт шинжээч Оскар "oskarish" Стенборовскиг авснаа зарлалаа. Стенборовски бол тоглолтын задлан шинжилгээгээр алдаршсан мэргэжилтэн.
Дараа нь алдарт тамирчин Денис "electroNic" Шариповыг сэлгээнд шилжүүлж, Австралийн Тайсон "asap" Патерсоныг элсүүллээ. Сэлгээний гол зорилго нь тэд газар зүйн бүсээ солих зорилготой байгаа. Азийн баг гэж бүртгэгдвэл “BC.Game” баг Азийн баг болж, “PGL Major Singapore 2026” тэмцээнд оролцох боломж нь эрс нэмэгдэх юм.
Тайсон "asap" Патерсон;
Александр "s1mple" Костылев;
Эмиль "Magisk" Рейф;
Аюуш "mzinho" Батболд;
Азбаяр "Senzu" Мөнхболд.
“BC.Game” багийн удирдагч Али "akofocus" Муханнед энэ талаар “Баярлалаа, Electronic. Миний уулзаж байсан хамгийн эерэг хүн бол чи байлаа. Хүмүүс хөшигний ард юу байгааг харалгүй дандаа тоон үзүүлэлт харж байгаа нь гунигтай. Маш хэцүү байсан ч ийм шийдвэр гаргахаас өөр арга алга” гэж бичсэн байлаа.
Багийн шинэ бүрэлдэхүүний анхны тэмцээн нь аравдугаар сарын 12-17-нд Стокгольмд болох “Stake Pulse Beat”. Шагналын сан $80 000.
A — Inner Circle, Ninjas in Pyjamas, Betclic, Sangal;
B — Team Liquid, 100 Thieves, JiJieHao, BBL;
C — Astralis, HOTU, fnatic, Sashi Esport;
D — MIBR, HEROIC, 3DMAX, BC.Game.
