UBLife Logo
Нийгэм

С.Молор-Эрдэнэ: Энэ балмад үйл ажиллагааг зогсоохыг шаардаж байна

Ub.life
Ub.life
С.Молор-Эрдэнэ: Энэ балмад үйл ажиллагааг зогсоохыг шаардаж байна

Facebook сүлжээний Тэгш эрх хуудаст нийтлэгдсэн бичвэрийг хуваалцаж байна.


Философич С.Молор-Эрдэнэ хорих ангиас бичсэн захидал.

С.МОЛОР-ЭРДЭНЭ: ЭНЭ БАЛМАД ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООХЫГ ШААРДАЖ БАЙНА.

Миний бие Санжаадоржийн Молор-Эрдэнэ 64 настай. Өнөөдрийг хүртэл ном бичиж, уншиж ирлээ. Нэг ч хором юу ч бичихгүй, бодохгүй, төвлөрөхгүй өнгөрөөж чаддагүй. Надад авч буй эрх чөлөөг боож хааж байгаа явдал тэсвэрлэхийн аргагүй байна.

Би 19 настайдаа Герман оронд суралцахаар явж улмаар 2 салбарт докторын зэрэг хамгаалсан. Сүүлийн 20 гаруй жил улс орондоо зориулан ардчилсан нийгэмд хэрэгжүүлж боловсронгуй болгохын төлөө соён гэгээрүүлэх ажил хийж ирлээ. 30 гаруй ном бичсэн.

Үнэхээр намайг хардаж сэрдэж байгаа бол яагаад хорихгүйгээр гадуур шалгаж болохгүй гэж. Би маш их гомдолтой байна. Намайг хорих шалтгаан болох бодит баримт гэх юм юу байгаан бэ? Ердөө л үзэл бодол хорих шалтгаан гэж үү? Би философичийн ажлаа л хийсэн.

Дэлхий нийтийн сэхээтнүүдийн эрхэмлэдэг соёл дэвшил болох олон үзэл бодлоос нийгэм урагшлахад онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн. Үүнийг би эх орондоо хэрэгжүүлэхийг зорьдог. Ийм сайхан үйл хэргийг хорьж, замыг хааж хэзээ ч болохгүй.

Үзэл бодол олон байж чөлөөтэй илэрхийлэх боломж бол ардчилсан нийгмийн үнэт зүйл.

Сар гаруй хугацааны өмнө ИЗНН-аас намайг 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг зарлангуут улс төржүүлж эхэлсэн бөгөөд 1 жил хагасын өмнө ярьсан үзэл бодлыг гуйвуулж, олон нийтэд сөрөг ойлголтууд өгснөөр үйл явдал өрнөж, улмаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан мэдэгдэл хийж хорих тухай би яриагүй гэж байсан.

Надад тэсэхийн аргагүй байна. Энэ балмад үйл ажиллагааг зогсоохыг шаардаж байна.

Хорих 461-р хорих анги.

2026.09.28

Доктор С.Молор-Эрдэнэ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...