БНСУ-ын к-поп "Stray Kids” хамтлаг 69 дэх удаагийн “Грэмми” шагнал гардуулах ёслолд оролцохоос татгалзсан нь Барууны хэвлэл мэдээлэлд шуугиан тарьж байна. Сэтгүүлчид энэхүү эсэргүүцлийн үйл ажиллагаа нь шагналын нэр хүндэд сөргөөр нөлөөлнө гэж дүгнэжээ.
BBC буюу Британийн мэдээллийн корпорацаас “Зохион байгуулагчид “Азийн шилдэг поп” шинэ шагналд нэр дэвшигч гол эрхмүүдээ алдсаар байна. Есөн удаа “Billboard 200” чартыг тэргүүлж, энэ үзүүлэлтээрээ зөвхөн "The Beatles” хамтлагийн дараа орж байгаа уран бүтээлчид ирэхгүй байх нь том цохилт болох болно” гэж бичжээ.
Тус хамтлагийн өмнө алдарт “BTS” хамтлаг ч тус шагналд орохоос татгалзсан билээ. Учир нь “Шилдэг ази поп дуу” төрөлд нэр дэвшвэл Шилдэг цомог, Шилдэг дуу төрөлд түрүүлэх боломжгүй болох юм. Удахгүй Өмнөд Солонгосын бусад K-pop уран бүтээлчид ч эсэргүүцэлд нэгдэх төлөвтэй байна.
Академийн Ерөнхий захирал Харви Мейсон “Санал зөрөлдөөн гарсан ч бид Азийн хөгжмийн төлөөлөлтэй уулзсаны эцэст “Шилдэг ази поп дуу” төрлийг үлдээхээр шийдсэн. Энэ бол зөв шийдвэр” гэж албан ёсоор мэдэгджээ.
