UBLife Logo
Newsfeed

Аделийн шинэ төрх болон Леброны менежертэй үерхсэн мэдээ хүмүүсийг шуугиулж байна

Аделийн шинэ төрх болон Леброны менежертэй үерхсэн мэдээ хүмүүсийг шуугиулж байна

Дуучин Адель хуучин нөхөр Саймон Конекигоос салснаас хойш хэсэгтэ эл нам гүм байж, олны хараанаас холуур явсан. Гэхдээ тэр өөрийн шиэн хайрыг олсон бөгөөд түүнийг Рич Пол гэдэг гэнэ. Түүний найз залуу спортын агентаар ажилладаг бөгөөд тэд хамтдаа NBA-ийн финалын тоглолтын үеэр хамт байхдаа дуранд өртсөн юм.

Рич Пол Леброн Жэймсийн менежерээр ажиллаж байгаа бөгөөд гурван хүүхэдтэй, гэхдээ өмнө нь хэзээ ч гэрлэж байгаагүй гэнэ.

"Рич Пол өөрийн үйлчлүүлэгч Лебронтой сууж байхдаа найз охиноо авчирсан байсан. Тэр нь Адель юм. Энэ бол олны нүдэн дээр хамт байгаа тэдний анхны тохиолдол юм" хэмээн мэдээлжээ. Page Six хуудас энэ мэдээллийг долоодугаар сарын 20-нд баталсан юм.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар тэдний харилцаа энэ оны тавдугаар сарын эхнээс эхэлсэн байх магадлалтай аж.

Адель өөрийн будаггүй, бас эрс өөрчлөгдсөн шинэ дүр төрхөөрөө сошиал ертөнцийг байлдан дагуулж, шинэ дуу, шинэ бүтээлийг нь сонсогчид эрхгүй хүлээсээр байна.

Түүний цоо шинэ цомог энэ онд гарна гэсэн мэдээлэл тараад буй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
4
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.