Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

ХОБО ЖИБЭ | Оддын амьдралд сэтгэлээ чилээхүй


КИМЕЭ ЭРГЭЖ НИЙЛЭХ ҮҮ?

#УйддынмууЯадын

Өнгөрсөн долоо хоногт хүн бүхэн “Donda” гэж ярьж, бичлээ. Тэр нь чухам юу юм хэмээвээс реппер Канье Уэстийн арав дахь цомгийн нэр юм. Тэрээр шинэ цомгоо танилцуулах шоу тоглолтон дээр саяхан салсан эхнэр Ким Кардашиантай “дахин гэрлэж” гайхшруулав. 

Канье Уэстийн “хоёр туйлт эмгэг”-ээс болж гэр бүлийн амьдрал нь орвонгоороо эргэж, салахаас аргагүй боллоо хэмээн сүр дуулиан, нус нулимс болсон тэд хэдхэн хоногийн дараа буцаад хуримын хувцастай зогсож байгааг ард иргэд бид юу гэж ойлгож, яаж хүлээж авахаа мэдэхгүй л байна. 

“Balenciaga” хуримын даашинз өмсөж, урт гивлүүрээр нүүрээ халхалсан Ким сүрлэг гэгчийн аян дээр “драматик” гэгчийн алхалтаар алхаж, хуучин нөхрийнхөө урд ирэн зогсож буй бичлэгийг үзэхэд энэ хоёр маань уйддаг юм уу болов уу гэмээр. Ямартай ч энэ үзүүлбэрээрээ тэд эргэж нийлэх магадлалтай гэдгээ харууллаа хэмээн хэвлэлүүд бичиж байна. 

БЕЙОНСЕ 40 НАС ХҮРЛЭЭ

#ТөрсөнӨдөр

Уржигдар хатан хааны маань төрсөн өдөр болж, 40 нас хүрлээ шүү дээ. CNN “Бейонсегийн төрсөн өдөр үндэсний баяр наадам шиг л өнгөрч байна” хэмээн бичжээ. Хорвоогийн хамаг л алдартнууд түүнд баяр хүргэж, Инстаграм, Твиттерээр дүүрэн төрсөн өдрийн мэндчилгээ хөвөрлөө. Орост Алла Борисовна, Монголд Сарантуяа, Америкт Бейонсе гурав л байх юм даа...Төрсөн өдрийн мэнд хүргэе!

Түүний шоубизнесийн ертөнцөд хөл тавьснаас хойшхи он жилүүдийг 40 гэрэл зургаар өгүүлсэн Buzzfeed нийтлэлийг эндээс үзээрэй. 

ХАРРИ СТАЙЛС, ОЛИВИА УАЙЛД НАР ЛАСВЕГАСТТТТ....

#ЮуБодожБайна?

27 настай дуучин Харри Стайлс 37 настай жүжигчин Оливиа Уайлдтай болзож байгааг дуулсан л биз дээ? Энэ сайхан залуугаа бид эгчмэд бүсгүйд алдаад 8 сар өнгөрлөө шүү дээ. Та нар юу бодож сууна? Нэгдүгээр сард нэгэн хуриман дээр хөтлөлцөн ирж, холбоо сүлбээтэй болсон гэдгээ харуулсан тэд энэ хугацаанд аль болох хэвлэлийнхний нүднээс хол, нам гүм байсан. Арга ч үгүй биз, шар хэвлэлүүд Оливиа Уйалдыг нөхрөөсөө салсны гол буруутнаар Харриг маань нэрлэж байгаа. Тэд кино зураг авалтын үеэр танилцаад удаагүй байтал жүжигчин бүсгүй нөхрөөсөө салаад Харритай болзож эхэлсэн юм билээ л дээ. За тэр нь ч дүүрч. Ямар ч байсан хосууд бямба гарагт Ласвегас дахь Харригийн концертонд хамт ирж, хатагтай Уайлд найз залуугаа дэмжин энэ тэрүүгээр явсан бичлэг нь Твиттерт оржээ. 

БРИТНИ СПИРС ЖАРГАХ ЦАГ НЬ БОЛСОН

#Ашгүйдээ

Эд хөрөнгөө захиран зарцуулж, үр хүүхдүүдтэйгээ ч хүссэнээрээ уулзах эрхгүй, хүнтэй сууж хүүхэд төрүүлэхээ дур мэдэн шийдэж чадахгүйд хүрээд байсан Бритни Спирс маань удаан тэмцсэний эцэст эцгийнхээ хууль ёсны асрамжлал нэртэй хатуу хараа хяналтаас гарахаар болоод байгаа билээ. Гэвч яг хэзээнээс эхэлж эцгийг нь асран хамгаалагчаас болиулахыг шүүх тодорхой зааж өгөөгүй хэвээр байгаа. Энэ явдалтай зэрэгцэн дуучны 2016 оноос хойш үерхэж буй найз залуу Сэм Асгари Беверли Хиллс дэх үнэт эдлэлийн дэлгүүрт бөгж үзэж яваа нь папарацид өртжээ. 

Бид үнэндээ энэ залуугийн тухай тийм ч ихийг мэдэхгүй юм. Тэр ядаж Инстаграм хуудсандаа Бритнигийн маань зургийг ч нэг их оруулаад байдаггүй, дан өөрийнх нь зураг байдаг болохоор багахан нарцисист санагдаж, фэнүүд бидэнд нэг л итгэл төрдөггүй байлаа. Үнэхээр Бритниг маань жаргааж чадах уу үгүй юу, дараагийн Кевин Федерлайн байх вий гэж эргэлздэг байв. Ямар боловч түүний хүнд хэцүү цаг үед хажууд нь байж, хань болсон нь үнэн юм. Бритни маань ч одоо жаргах цаг нь болсон. 

Сэм+Бритни=Loveрхэл/Сүйхурим

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
15 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
2
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.