Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Оюутнууд | Шинэ хичээлийн жилийг амжилттай давахад туслах 6 ЗӨВЛӨГӨӨ


Энэ долоо хоногт их, дээд сургуулийн оюутнууд хичээлдээ орлоо. Жилийн энэ үе бөөн эрч хүч, өөртөө өгсөн амлалт, зорилго зорилтоор дүүрэн байдаг. Хичээлээ хийгээд, “алаад” өгнө! гэсэн хүмүүс орж ирэх авч анхаарал бага багаар суларсаар нэг мэдэхэд олон боломжийг алдаж өнгөрөөсөн байдаг талтай. Тиймээс хичээлийн жилээ хэрхэн төлөвлөж, зохион байгуулах, амжилттай суралцах тухай дараах ЗУРГААН зөвлөгөөг хүргэж байна. 


НЭГ. ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛ ИРЖ БУЙД ДОГДЛОХ

Энэ бол хамгийн чухал зүйл. Яагаад би амьдралынхаа дөрвийн дөрвөн жилийг их сургуульд зориулж байгаа вэ гэдгээ бодож, эндээс юу сураад явах вэ гэдгээ төлөвлөж, догдлол дүүрэн ирэх нь бүхний эхлэл. Өөрийнхөө мэргэжлээр амжилт гаргасан хүмүүсийн яриа лекцийг сонсож, сошиал хуудсуудыг нь үзэж, групуудэд нэгд. Эндээс урам зориг, сурах эрмэлзэл олж авна.

ХОЁР. ӨНГӨРСӨН ЖИЛИЙН АМЖИЛТ, АЛДААГАА ДҮГНЭХ

Энэ жил илүү дээр оюутан байхын тулд өнгөрсөн жил ямар амжилт бас алдаа гаргаснаа цэгнэж үзээрэй. Өнгөрсөн жил ямар хичээл дээр унасан, тэр нь юунаас болсон, энэ жил яавал ахин унахгүй байх гэхчлэн туршлага дээрээ үндэслэн дүгнэлт гаргаад үз. Хэрэв ноднин цахим хичээлээс болж сурлага чинь муудсан бол энэ жил танхимаар орж байгаа дээр нь сайтар хичээгээд ав. Ер нь ноднингоосоо илүү сайжрахын тулд юун дээрээ ажиллах вэ гэдгээ бодож төлөвлөөрэй. Ачаалал стрессийг хэрхэн давдаг, шинэ ур чадварыг яавал амархан эзэмшдэг гээд өөрийнхөө тухай бодож үзэх зүйлс бишгүй бий дээ. 

ГУРАВ. ӨӨРТӨӨ ЗОРИЛГО ТАВЬ

Яавал амжилттай сурч чаддаг, яавал саад бэрхшээлтэй тулгардгаа  мэддэг болсон юм чинь одоо өөрөө өөртөө ямар ахиц дэвшил гаргамаар байна тэр зорилгоо тодорхойл. Голч оноогоо сайжруулмаар байна уу, шинэ найз нөхөдтэй болмоор байна уу, цагаа зөв хуваарилж сурмаар байна уу, тогтвортой сууж хичээл хийж сурмаар байна уу? Нэн түрүүн аль нь чухал санагдаж байна, түүнээсээ эхлэн хийж хэрэгжүүлээрэй. Нэг улирал дуусахад ямар ахиц гарсан тухайгаа заавал дүгнэж үзэх хэрэгтэй. Тэгж байж хүн өөртөө итгэл үнэмшил төрж, өөрчлөлтийг мэдэрдэг.

ДӨРӨВ. ЦАГИЙН ХУВААРЬ ГАРГААРАЙ

Нэгэнт зорилгоо тодорхойлсон бол одоо түүндээ гаргах цаг заваа хуваарил. Өдөрт хэдэн цаг хичээл хийх, хэдэн цагийг бусад ур чадвар, шинэ мэдлэг мэдээлэлд зарцуулах, амралтын өдрөөр өөртөө зориулах цагаа төлөвлөх гэхчлэн ажлуудаа эмх цэгцэнд оруулаарай. Ингэснээр ядаж л шалгалт дөхөөд ирэхээр өмнөх шөнө нь нойргүй суух биш, аль хэдийн бэлтгэлтэй байх боломжтой. 

ТАВ. БАГШ НАРТАЙГАА ЯРИЛЦАЖ ХЭВШ

Ихэнх оюутнууд багш нараасаа эмээж, зугтаах хандлагатай байдаг. Гэтэл чиний мэдлэгийн түвшин, ур чадварыг хамгийн бодитой үнэлж, чиглүүлж чадах хүмүүс бол багш, профессорууд. Тэднээс академик мэдлэгийн хүрээнд  асуулт асууж, яриа мэтгэлцээнд идэвхтэй оролцож, цаашдын төлөвлөгөөгөө гаргахдаа зүг чигээ тодруул. Энэ нь сургууль төгссөний дараа ч хэрэг болно. 

ЗУРГАА. САЙН СУР, БАС САЙН ХӨГЖИЛД

Дээрх бүх зүйлийг хэрэгжүүлж чадвал та нэлээд завгүй байх нь ойлгомжтой. Энэ бүхний хажуугаар өөрийн сонирхол, хоббинд цаг гаргахаа ч битгий март. Сайн сурдаг гэхээр нийгмийн амьдралаас алсарсан, сонирхолгүй, гунигтай нэгэн байх албагүй. Хүмүүстэй уулзаж, үдэшлэгт явж, чөлөөт цагаа хөгжилтэй өнгөрөө. Тэгэхгүй бол залуу нас чинь зөвхөн хичээл хийгээд өнгөрчихвөл гунигтай. Нэг ёсондоо хичээл, хувийн амьдрал хоёроо маш сайн тэнцвэржүүл. 

Дээрх зөвлөгөөг хэрэгжүүлэн энэ жилийг өөрийнхөө хамгийн сайн, хамгийн хөгжилтэй, хамгийн их зүйл сурч мэдсэн жил болгоорой. Жаахан хичээхэд л үр дүн гарна. Амжилт хүсье. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
14 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
15 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
17 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.