Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Өвөл айсуй: Хүйтрэх үед амьдралд зайлшгүй хэрэгтэй 6 бүтээгдэхүүн


Гадаа өвөл "үнэртээд" байгааг анзаарсан уу? Юу юугүй цасанд хучигдсан өвлийн хүйтэн цаг ирэх нь. Түүнээс өмнө амжиж заавал авах ёстой, амьдралд туйлын хэрэгтэй бүтээгдэхүүнүүдийг энд санал болгож байна.

1. Агаар цэвэршүүлэгч, ариутгагч

"Virus Washer" буюу Агаарын вакцин гэгдэх Японы олон үйлдэлт агаар цэвэршүүлэгч, хадваргүйжүүлэгч энэ өвөл хэрэг болно. Зөвхөн агаар цэвэршүүлээд зогсохгүй тоосонцор, харшил үүсгэгч, мөөгөнцөр зэргийг устгаж агаар чийгшүүлэн, аливаа үнэрийг цэвэршүүлдэг бөгөөд Коронавиус болон бусад нян, халдварыг устгадаг байна. ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

2. Цас халуулдаг шалавч

Ийм зүйл байдаг тухай саяхан л мэдсэн юм. Байр, үйлчилгээний газрууд шат, үүдэндээ ийм юмтай болчихвол халтирч унана гэж санаа зовох юм байхгүй амар санагдсан. Та мөн байшин, гражны үүдээ ийм шалавчаар хучих юм бол мөстөж, халтиргаа үүсэхгүй, сэтгэл амар байх боломжтой. Үүнээс өөр янз бүрийн хэмжээтэй, янз бүрийн орчинд зориулагдсан байдаг юм билээ.

3. Машины суудал халаагч

Хүйтэн өглөө машиндаа орж суух ч чанга шүү. Жирэмсэн, настай хүмүүс болон хүүхдүүдтэй яваа үед бүр ч хэцүү. Гэхдээ суудал халаагч байхад та үүнд санаа зовох шаардлагагүй. Ороод суухад ядаж л доороос дулаан байна шүү дээ.

4. Халдаг хөнжил гудас 

Тогонд залгадаг эсвэл цэнэглэдэг гээд олон төрлийн халдаг хөнжил энэ өвөл хэрэг болох болно. Маш их даарсан тохиолдолд дороо дулаацна. Бас орой шөнө агаар салхинд гарахдаа ч юм уу даарна гэснэ ойлголт байхгүй болно.

5. Гутал, оймс, бээлий хатаагч

Ингээд л углангуут дооро хатчихдаг бол тун амар байгаа биз? Нойтон гутал, оймс, бээлийгээ хатааж болох ийм халаагчууд онлайнаар захиалж авах бодолтой байгаа. Байнга хэрэг болох хэрэгтэй эд байна лээ.

6. Зөөврийн халаагуур

Том зай эзлэхгүй, маш амар, жижигхэн халаагуур. Ийм халаагуурыг хаана ч авч явж болохоос гадна хаана ч хэрэглэх боломжтой. Гар, хөлөө дулаацуулж хүйтэн өрөөнийхөө жаврыг үргээгээрэй.

7. Дархлаа дэмжих бүтээгдэхүүнүүд

Үүнд төрөл бүрийн амин дэм, халуун шөл, эрүүл хоол хүнс орно. Гол нь та яг өөрт хэрэгтэй, зөв хүнсний бүтээгдэхүүнүүдээ хураагаарай. Цагаан гаа, зөгийн бал, хатаасан нимбэгний хальс, хөлдөөсөн аньс чацаргана, аарцыг заавал хөргөгч, хөлдөөгчиндөө бэлдэж нөөцлөөрэй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
19 цагийн өмнө
ХХ зууны эхэн үеийн фитнес
2
21 цагийн өмнө
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
Уржигдар
Гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн СЭРГИЙЛЭХ вэ?
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
4
0
0
0
2
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.