Бүхэл бүтэн 6 жил өнгөрсний эцэст бид ашгүй түүний шинэ цомгийн тухай мэдээллийг сонсож эхэллээ.

Энэ тухай хов жив хэзээнээс эхэлсэн бэ гэхээр Тэйлор Свифттэй холбоотой гэнэ. Тэрээр "RED" цомгийнхоо шинэ хувилбарыг энэ оны 11 сарын 12-нд буюу долоо хоногийн өмнө гаргах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Учир нь дуучин Аделийн "30" гэх шинэ цомог 11 сарын 19-нд гарна гэж яригдаж байна.

Мөн "30" гэсэн бичиг хотуудын энд тэнд гарч ирж байгаа нь удахгүй цомог гарах гэж буйг илтгэж байна гэх хүмүүс олон байна.


Адель 19, 21, 25 зэрэг цомгууд гаргаж байсан нь одоо 30 гэх цомог гарахыг илтгэж буй мэт. Хэдийгээр дуучин бүсгүй одоо 33 настай ч 2019 онд 30 настай байх үедээ тэр хуучин нөхөр Саймон Конекигоос салж, бүхнийг шинээр эхлүүлж байсан юм. Тиймээс 30 гэх цомог гарах мгадлал тун өндөр билээ.


Энэ бүх 30 гэсэн тэмдэг бүхий зураг үүлдээ жинхэнэ эсвэл худал болохыг ч хүмүүс ялгах аргагүй болж эхэлжээ.
Тэр цомгоо гаргаа ч үгүй байхдаа хүмүүсийг байлдан дагуулж байна.



Зарим нь хөгжилтэй постууд ч оруулсан харагдана. Хурдны тэмдгийг хүртэл "Бурхан минь, үнэн байна. Адель 30 нэртэй цомгоо цацах гэж байгаа юм байна. Тэгээд бүр гэрийн минь хажууд тэр тэмдэг байна гээд бод доо!" гээн тайлбартай оруулжээ.
