Франк Хербертийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн "Dune" киноны хоёрдугаар хэсэг 2023 оны аравдугаар сард гарахаар болсныг албан ёсоор зарлалаа.

Үргэлжлэл анги хийгдэх тухай төлөвлөгөөг тэд анхнаасаа л гаргасан байсан төдийгүй бэлтгэл ажил ч бага багаар эхэлсэн тухай мэдээлжээ. Мөн албан ёсны жүжигчдийн баг бүрэлдэхүүний дийлэнх нь ч эргэн ирж, дараагийн ангид дүр бүтээнэ гэх таамаглалтай байна.

Манайд энэ баасан гарагт нээлтээ хийх гэж буй Dune гадаадын зах зээлд хэдийнээ амжилт олоод байна.