Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Вакцины 3-р тунтай холбоотой БАТАЛГААТАЙ 10 тоон мэдээ + Fact Check


Коронавирусийн эсрэг 3-р тун вакцин буюу дархлаа сэргээх нэмэлт тунг олон улс иргэддээ хийгээд дөрвөн сар, манай улс ард иргэддээ хийгээд гурван сар гаруй хугацаа өнгөрчээ. 3-р тун вакцины тухай бид юуг мэдэх вэ? Олны төдийлөн анзааралгүй орхигдуулсан тоон баримт, чухал үзүүлэлтүүдийг албаны эх сурвалжуудын мэдээлснээр нэгтгэн хүргэж байна. 


Ковидоор өвдөөд эдгэсэн хүнд илрэх хам шинж 3-р тунг хийлгэхэд 50 хувиар буурч байна. 

(ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн хариу арга хэмжээ, халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн хэлтсийн дарга Д.Баярболд, 2021.11.16)

Насанд хүрэгчдийн 50 хувь III тунд хамрагдвал тархалт буурна. 

Монгол Улсад гуравдугаар тун вакцинд хамрагдсан иргэдээс 14 хоногийн дараа 99.9 хувь нь халдвар аваагүй байна.

(Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээлэл, 2021.10.01) 

Вакцины нэмэлт сэргээх тунгийн дархлаажуулалт зорилтот бүлгийн 50 хувьд хүрвэл "Шар" түвшинд шилжүүлнэ. 

Энэ долоо хоногийн байдлаар зорилтот буюу 18-аас дээш насны иргэдийн 26 хувь нь хамрагдаад байна. 

(Эрүүл мэндийн сайд С.Энхболд, 2021.11.01)

Одоогоор хоёрдугаар тунд нийт 2,147,765 хүн буюу хүн амын 66 хувь нь хамрагджээ.

(Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээлэл, 2021.11.23 )

Хүн амын 18% буюу 577,066 иргэн вакцины дархлаа сэргээх нэмэлт тунг хийлгэсэн. 

Нийслэлийн 12-15 насны хүүхдүүдийн 76.3 хувь, 16-17 насныхны 78.7 хувь нь уг вакцины бүрэн тунд хамрагдсан гэсэн үг.

(Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээлэл, 2021.11.23)

Өнөөдрийн байдлаар дэлхийн 184 улс орны иргэд 7.74 тэрбум тун вакцинд хамрагдаад байна

Үүнээс 3.3 тэрбум хүн 2 тун вакцинд хамрагджээ. 

(ДЭМБ, 2021.11.24)

Монгол Улсын 5 аймгийн иргэд нэмэлт тунд идэвхтэй хамрагдаж байна.

Архангай, Завхан, Сэлэнгэ, Өмнөговь, Сүхбаатар аймгийн иргэд нэмэлт тунд идэвхтэй хамрагдаж байна.

(Монгол Улсын Шадар сайд, 2021.11.17)

1, 2-р тунг хийлгэсэн хүмүүс дунд 3-р тунтай холбоотой шууд үхэлд хүргэх гаж урвал тогтоогдоогүй

Вакцины урвалын дийлэнх нь тарьсан газар хөндүүрлэх, бага зэрэг халуурах зэрэг хөнгөн явцтай эсвэл түр зуурын шинжтэй байдаг. Маш ховор тохиолдолд ноцтой урвал илэрч болно. (ДЭМБ, 2021.06.11) 


Гадаадад зорчих иргэд сайн дурын үндсэн дээр өргөдөл бичиж, дөрөв дэх тунд хамрагдаж байна.

(Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр)

Дэлхий даяар нийт 209.7 сая хүн 3-р тунд хамрагдаад байна.

(Оксфордын Их сургуулийн дата мэдээ, 2021.11.22) 


 FACT CHECK: 

ХУДАЛ: "КОВИД-19 вирусийн вакцинууд микрочип эсвэл хянах төхөөрөмж агуулдаг" гэсэн мэдээлэл худал болох нь батлагдсан.

ХУДАЛ: "3-р тун титэм вирусийг дэлгэрүүлж байна гэж ДЭМБ үзсэн" гэх мэдээлэл худал болох нь батлагдсан

ХУДАЛ: "3-р тун нь зөвхөн "муу" вакцины үр нөлөөг сайжруулах зорилготой" гэх мэдээлэл худал болох нь батлагдсан.


Улаанбаатарт өнөөдрийн байдлаар дархлаажуулалтын явуулын 20, суурин 52, түр 27 цэг 09:00-20:00 цаг хүртэл ажиллаж байна. Та дархлаажуулалтын цэгүүдийг дараах зургаас хараарай. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
20 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
20 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
22 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.