UBLife Logo
Нийгэм

Бизнесийн цахим сургалтад төлбөргүй хамрагдах боломжтой боллоо

Ub.life
Ub.life
Бизнесийн цахим сургалтад төлбөргүй хамрагдах боломжтой боллоо

Бизнес эрхлэгчдэд зориулсан цахим сургалтуудад үнэ төлбөргүй хамрагдах боломжтой боллоо. НЗДТГ Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран гадаадаас шилжин суурьшигч, жижиг бизнес эхэлж буй хүмүүст зориулан боловсруулсан цахим сургалтыг http://trc.ulaanbaatar.mn/moodle/login/index.php, https://skillup.mn/course, https://tomyo.mn/ сайтуудад байршуулжээ. 

Цахим сургалт нь

  1. Гадаад орноос эргэн ирж буй иргэдийг Монголд ажиллаж амьдрахад нь чиглүүлэх сургалт  

  2. Компьютер болон интернэтийн орчинд ажиллах сургалт  

  3. Ажил хайхад туслах, хариуцлагатай ажилтан байх ур дүй олгох сургалт  

  4. Оёдлын бизнес хэрхэн эрхлэх сургалт 

  5. Кофе шоп бизнес хэрхэн эрхлэх сургалт  

  6. Хүнсний дэлгүүрийн бизнес хэрхэн эрхлэх сургалт  

  7. Цэвэрлэгээний бизнес хэрхэн эрхлэх сургалт  

  8. Нийтийн хоолны бизнес хэрхэн эрхлэх сургалт гэсэн найман төрөлтэй бөгөөд бизнесээ хэрхэн эхлүүлэхээс эхлээд, цаашид амжилттай удирдан явуулах аргачлалыг нэг бүрчлэн заах юм. 

Сургалтад хамрагдсан иргэдэд НЗДТГ, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас сертификат олгох аж.

Үүнээс гадна НЗДТГ, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран төрийн албан хаагчдад зориулсан сургалтын агуулга боловсруулах, сургалт зохион байгуулах, сургалтыг цахимжуулах, цахим сургалтыг платформд байршуулах зэргээр өргөн хүрээнд ажиллаж байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.