UBLife Logo
Нийгэм

Зөвшөөрөлгүй барьсан гараашийг буулган, газар чөлөөлж байна

Ub.life
Ub.life
Зөвшөөрөлгүй барьсан гараашийг буулган, газар чөлөөлж байна

Тавдугаар сургуулийн баруун талд байрлах 9 гараашийг буулган, газрыг чөлөөлж эхэлжээ. Чингэлтэй дүүрэгт энэ онд гэхэд л зөвшөөрөлгүй барьсан 60 орчим гараашийг буулгаж, явган хүний зам, авто зогсоол хийгээд байгаа юм. 

Орон сууцны хорооллуудад авто зогсоол хүрэлцээ багатайгаас иргэдэд хүндрэл учирч, автозамын түгжрэлд ч энэ нь багагүй нөлөөлдөг. 

Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх талаар Нийслэл Засаг А/250 дугаар захирамжид тусгасны дагуу уг ажлыг хийж буй аж. 

Энэ талаар Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн Ю.Одгэрэл “Чингэлтэй дүүргийн  гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт 40 гарааш буулган, явган хүний зам, авто зогсоол хийсэн. Бусад байршилд тохижилтын ажил хийхээр төлөвлөж байна. Түүнчлэн ирэх онд зөвшөөрөлгүй барьсан гарааш, хашаа, хайсыг буулгахаар төлөвлөн, судалгаа хийж байна. Төлөвлөгөө батлагдсаны дараа газар чөлөөлөх ажлуудыг зохион байгуулна” гэж мэдээлэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.