UBLife Logo
Newsfeed

"Collins" толь бичгийн "Оны үг"-ээр NFT-ийг нэрлэлээ

Ub.life
Ub.life
"Collins" толь бичгийн "Оны үг"-ээр NFT-ийг нэрлэлээ

"Collins" бичиг тухайн оныг тодорхойлсон онцлох шинэ үгийг "Оны үг"-ээр жил бүр нэрлэдэг. Энэ жил NFT (Non fungible token) буюу орлуулашгүй, цор ганц зүйл гэсэн утгатай үгийг тодруулжээ. "NFT бол онцгой дижитал эрхийн бичиг. Урлагийн бүтээл болон цуглуулгын онцгой эзэмшигч болгох боломж олгодог" хэмээн "Collins" өөрсдийн цахим хуудастаа бичсэн байна. NFT-ийн нөлөөгөөр дижитал арт эрчийг авч буй билээ. 

Өнгөрсөн гуравдугаар сард "Everydays: The First 500 days" дижитал бүтээл Кристигийн дуудлага худалдаагаар 69,3 сая ам.доллараар зарагдсан нь уг бүтээлийн эзэн Майк Уинклмэннийг дижитал урлагийн хамгийн үнэ цэнэтэй уран бүтээлч болгосон. 

Энэ жилийн "Оны үг"-ийн төлөө хүчтэй өрсөлдсөн бас нэг үг бол "крипто" байжээ. "Cryptocurrency" цахим мөнгө гэсэн үгийн товчлол болох энэ үг 2021 оныг тодорхойлоход онцгой үүрэгтэй байв. "Doudle-vaxxed" буюу давхар вакцинжсан гэх үг мөн богино жагсаалтад багтжээ.

Сонирхуулахад, өнгөрсөн жилийн "Оны үг"-ээр "lockdown" буюу хөл хорио гэсэн үгийг нэрлэж байсан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.