Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Улиастайд контемпорари урлагийн НЭЭЛТТЭЙ өдөрлөг зохиогдоно


“Нүүдлийн Улаан Булан” төслийн хүрээнд Улиастайн гэр хороололд байрших “Ид шидийн орон 2” хүүхэд хөгжлийн төвийн хажууд олон улсын уран бүтээлчдийн гэр резиденс, урлагийн бүтээн байгуулалт бүхий 400 метр гудамжийг бүтээгээд буй. Уг гудамжийг танилцуулах зорилгоор Олон Нийтийн Урлагийн Өдрүүдийг 2021 оны 12-р сарын 18, 19-ны өдрүүдэд 11.00-20.00 цагийн хооронд нийтэд нээлттэй зохион байгуулах гэж байна.  

Тус арга хэмжээний хүрээнд уран бүтээлч С.Амарсайхан, Ц.Ариунтөгс, Ж.Ариунтуяа, Б.Баатарзориг, Б.Бат-Эрдэнэ, С.Батсайхан, Б.Дөлгөөн, Г.Мөнхболор, Ж.Мөнхжаргал, Ж.Мөнхцэцэг, Б.Нандин-Эрдэнэ, С.Нарбаяргалан, Б.Номин, Ц.Түвшинжаргал, Л.Хонгорзул, Х.Цэцэн, Р.Чинзориг, Т.Энхболд нарын уран бүтээлийн үзэсгэлэн “Ид шидийн орон 2” хүүхэд хөгжлийн төвийн байранд зохион байгуулагдах юм. Мөн гадаа болон дотор орон зайнд дуу авиан экспримент, үйл хөдлөлийн болон олон нийтийн урлагийн хөтөлбөрүүд болно. Түүнчлэн Нүүдлийн Улаан Булан төслийн хүрээнд монголын шилдэг контемпорари уран бүтээлчид бүтээлээ тууривсан Улиастай эцсээс “Ид шидийн орон 2” хүүхэд хөгжлийн төв хүртэлх 400 метр гудамж үзэгчдэд нээлттэй байх юм. 


Нүүдлийн Улаан Булан төслийг Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдэд урлагийг ойртуулах зорилгоор Art Space 976-аас санаачилсан ба 2020 оноос эхлэн монголын контемпорари уран бүтээлчид, сайн дурынхан, орон нутгийн иргэд, байгууллагуудтай хамтран гэр хорооллын гудамж талбай, хашааг урлагтай болгох төслүүдийг Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдэд амжилттай хэрэгжүүлж ирсэн билээ. 2022 оноос эхлэн Гэр резиденс хөтөлбөрийн хүрээнд олон улсын уран бүтээлчид, кураторуудтай хамтран ажиллаж, Улиастай хавьд урлагийн төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.  

Энэхүү төслийг Гёте институт болон Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Гадаад хэргийн яамнаас санаачилсан Олон улсын тусламжийн сан, Монгол Улсын Соёлын Яамны Соёл Урлагийг Дэмжих Сангаас ивээн тэтгэж, 976 Арт Галерейн хамт олон болон контемпорари уран бүтээлчид, “Ид Шидийн Орон 2” төвтэй хамтран хэрэгжүүлж байна.

Төслийн мэдээллийг “Улаан Булан – Red Corner” хуудсаас аваарай. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
13 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
14 цагийн өмнө
Түүхэн хүмүүс яг үнэндээ ямар харагддаг байсан бэ?
санал болгох
1
17 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.