Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Шинэ жилээр хамаатнуудтайгаа цуглахдаа тэднээс эвтэйхэн асуух 7 асуулт


Шинэ он гарахад долоохон хоног үлдээд байна. Айл бүрт баярын уур амьсгал төрж, сүүлийн хоёр жил уулзаагүй ах дүүстэйгээ уулзан, 2022 оноо хамтдаа халуун дулаанаар угтахаар зэхэж буй нь лавтай. Гэхдээ бид цар тахал байсаар буйг санаж, олуулаа уулзахдаа баримтлах багахан дүрэм журмыг мөрдвөл зүгээр юм. Эрүүл мэнд эрхэм баян гэдэгчлэн ковидын үед шинэ жил тэмдэглэхдээ өөрийн болон бусдын эрүүл мэндийн төлөө хамаатнуудаасаа дараах 7 асуултыг эвтэйхэн асууж, бэлтгэлээ базаагаарай.


1. Та вакциныхаа бүрэн тунд хамрагдсан уу? Гуравдугаар тунгаа хийлгэсэн үү? Омикрон хувилбар буюу илүү хурдтай халдварлан тархдаг мутаци хувилбар гараад буй энэ үед гуравдугаар тун хамгийн найдвартай халдвар хамгаалал болох тул энэ асуултыг заавал асууж, баталгаажуулаарай. Хийлгээгүй хүн байвал уулзалт хүртэлх хэд хоногийн хугацаанд хийлгэж амжихыг ч мөн сануулаарай.

2. Танд ямар нэг суурь өвчлөл, эрүүл мэндийн шалтгаан бий юу? Чихрийн шижин, зүрхний өвчин, хавдар зэрэг суурь эрүүл мэндийн асуудалтай хүмүүс халдвар авсан тохиолдолд амархан хүндрэх эрсдэлтэй учраас энэ талаар заавал асууж, лавлаарай. Энэ бол тэр хүний л эрүүл мэндийн төлөө юм шүү.

3. Та ойрын хугацаанд халдвартай хүнтэй ойрын хавьтал болсон эсэхээ мэдэгдээрэй.

4. Нэгэнт ах дүүс, халуун ам бүлээрээ цагларах гэж буй тул бусдыгаа эрсдэлд оруулахгүйн үүднээс өмнөх долоо хоногийн хугацаанд томоохон арга хэмжээ, олон хүн цугласан газраар очихгүй “биеэ гамнаж” байх боломжтой юу?

5. Шинэ жилийн үдэшлэг болохоос нэг хоногийн өмнө түргэвчилсэн тестээр өөрсдийгөө шалгавал та дургүйцэхгүй биз дээ?

6. Таны зүгээс уулзалтанд ирэх бусад хүмүүсээс асууж лавлах, зөвлөх, сануулах ямар нэг зүйл бий юу? Магадгүй уулзаад тэврэлдэж, үнсэлдэхгүй байхыг хүсэж байж болно. Тэгвэл урьдчилан хэлэхэд болохгүй гэх зүйл үгүй шүү дээ.

7. Таныг зочлон ирэхэд халдвар хамгааллын ямар хэрэгслүүд бэлэн байвал танд тухтай байх вэ? Гар ариутгагч, амны хаалт, нэг удаагийн гарын алчуур, халууны шил зэрэг хэрэг болж магадгүй зүйлсийнхээ жагсаалтыг нэрлэнэ үү. Мөн аяга таваг, халбага сэрээгээ өөрсдөө авч ирж ч болох юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
15 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
16 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
16 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.