2021 онд U болж өнгөрөв?
За энэ жил уншигчдын маань амьдралд U болж өнгөрөв дөө? Ямар аз жаргал, баяр хөөртэй мөчүүд тохиож, ямар сорилттой тулгарч, хэрхэн даван туулав? Залуусын амьдралын өдөр тутмын салшгүй хамтрагч, хэв маягийг илэрхийлэгч, үе тэнгийн найз нөхөр U брэндийн хувьд улирч буй онд залуустай хамт өнгөрөөсөн мөчүүдээ эргэн дурсаж байна. Та ч гэсэн бидэнтэй хамт 2021 оны сайхан дурсамжуудаараа аялаарай.
U брэнд бол залуусыг дэмжигч, тэдний хамтрагч, хүсэл сонирхол, хэв маягийг нь дээдлэгч дотны найз билээ. Тэд залуусыг өөрийнхөөрөө байж, үзэл бодлоо илэрхийлж, дуртай зүйлээ хийж, хөгжихийг нь дэмжсэн бас нэгэн жилийн ард амжилттай гарлаа. 2020-2021 онд тус брэнд хэрэглэгчдэдээ зориулан “UTV Live Session”, “Бидний гарагийн залуус”, “UTV Podcast”, “U COMiC”, “U Baatar”, “Welcome U”, “U чиний хоббиг дэмжинэ” зэрэг олон күүл ажил сэдэж, хийжээ. Эдгээрээс аль нь чамд хамгийн таалагдсан бэ? Бидний хувьд дараах дөрвөн ажлыг онцолж байна.
Support Ur Hobby: Game of Skate
Залуусын хамгийн күүл хоббинуудын нэг болох скэйтборд буюу дугуйт тавцангааар хичээллэдэг хүүхэд залуусыг дэмжих, сонирхлыг нь урамшуулан дэмжиж, энэ соёлыг түгээхээр энэхүү брэндинг ажлыг хийжээ. Хичээллэгч залуусыг урьж, тэдний дунд тэмцээн зохион байгуулж, уг спортод дурлагсдын тухай маш сонирхолтой баримтат кино мөн цуврал сурвалжлага бүтээсэн байна.
UTV Live Session
Шинэ залуу уран бүтээлчдийн сайхан дуу хөгжмийг сонсож, гоё уран бүтээл өөртөө нээж явах нь агаар ус шиг л чухал зүйл, амьдралын таашаал билээ. Залуусын энэ хэрэгцээ шаардлага, хэв маягт нийцүүлэн бүтээсэн UTV Live Session цувралыг бүгдийг нь үзэж амжсан уу? Монголын залуу артистуудыг дэмжих, өндөр чанартай видео контентоор дамжуулан тэдний уран бүтээлийг түгээх зорилготой уг бүтээл үзэгчдийн таашаалд ихэд нийцсэн билээ. Бид эдгээр цувралаас хамгийн их хандалт бүхий дараах видеог онцолж байна. Энэ бол SETO.
UTV Podcast
ЭЭЭЭЭЕ U брэндийн энэ оны онцлох гайхалтай ажлуудын нэг бол үзэгч, сонсогчдыг байлдан дагуулсан UTV Подкаст билээ. Маш олон сонирхолтой зочид оролцож, дотоод сэтгэлээ уудлан ярилцсан энэхүү күүл подкастад дуучин Nene, Энгүүн, бүжигчин Jayel, рэппер The C зэрэг олны танил залуус уригдаж, төрөл бүрийн сэдвээр чөлөөтэй ярьсан нь үнэхээр таашаалтай. Улаанбаатарын залуус юу бодож, юу бүтээж, хэрхэн аж төрж байна энэхүү подкастаас сонсоорой. Мөн энэ жилийн онцлох зочин, хамгийн их хандалт авсан оролцогч жүжигчин, дуучин Үжин байлаа.
Бидний Гарагийн Залуус
Зураг | Тайлбар |
Нэг гараг дээр зэрэгцэн амьдарч буй манай үеийн залуусын төлөөлөл хаана, юу хийж, ямар хүсэл мөрөөдөлтэй амьдарч байна? Монгол залуучууд юу сурч, юу бүтээж, хэрхэн амьдарч буйг сурвалжилдаг ийм нэгэн цуврал контентыг бэлтгэн хүргэж эхлээд байна. Өвөрмөц, содон, бүтээлч залуустай уулзаж, ярилцан сурвалжилсныг “Бидний гарагийн залуус” цувралаас уншаарай.
U брэнд жилийн турш хамт байсан хэрэглэгч хүүхэд залуустаа зориулан шинэ жилийн бэлэг бэлджээ. UTV LIVE SESSION- SPECIAL EDITION оригинал контентыг AR буюу дижитал визуал байдлаар үзэх өвөрмөц содон эрх бэлэглэж буй юм. Холбоос дээр дарж бэлгээ аваарай. Шинэ жилийн мэнд хүргэе!
https://www.unitel.mn/arconcert/